Tuesday, 15 April 2014



Эми Уайнхауст зориулан цомог гаргажээ

Британийн дуучин Лили Аллен шинэ цомгоо бурхны оронд нойрсож байгаа дуучин Эми Уайнхаст зориулан гаргажээ. Лили Аллен, Эми Уайнхаус нар сайн найз, хамтран зүтгэгч байсан билээ. Тэрээр ирэх тавдугаар сарын 5-нд олон нийтэд танилцуулах “Sheezus цомгоо найздаа зориулж байгаа аж.
“Түүнийг сайн биш байдалтай байхад нь танилцаж байлаа. Тиймээс би Уайнхаусыг сайн мэддэг гэж хэлж чадахгүй. Түүнтэй харилцахад их түвэгтэй байдаг байсан. Эми надаас хавьгүй илүү цомог зарсан. Түүний гэрийн гадаа үргэлж л олон хүн хүлээж байдаг байсан. Тэр ууж, наргиж, гадаа байгаа фэнүүдтэйгээ яриа өрнүүлэх дуртай байсан. Тэр энэ амьдралдаа дуртай байсан ч тэр амьдралынхаа барьцаанд орчихсон байсан юм” хэмээн Лили Аллен найзыгаа дурсан ярьжээ.

No comments:

Post a Comment