Абдулла
Абдулла тэргүүлж байна
Афганистаны
Ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчний нэр дэвшигч Абдулла Абдулла 41.9 хувийн
санал авч тэргүүлжээ. Барууны үзэлтэй Ашраф Гани сонгогчдын 37.6 хувийн санал
авчээ. Энэ нь урьдчилсан дүн юм. Одоогоор зарим муж дахь саналыг тоолж амжаагүй
байна. Ерөнхийлөгчийн сонгуульд долоон сая афган иргэн оролцож саналаа өгсөн
юм. Хуулиар, аль нэг нэр дэвшигч 50-аас дээш хувийн санал авсан бол ялагч болох
ёстой. Тиймээс сонгуулийн хоёрдугаар шат болох магадлал өндөр байна.
Америк
эрд оноосон ялыг зөөлрүүлж арван жил хорихоор болжээ
Иранд
баривчлагдаж, Америкийн талд тагнуул хийсэн хэргээр бүх насаараа хоригдох ял
сонсоод байсан Америкийн иргэн Амир Хекматигийн ялыг зөөлрүүлж 10 жил хорихоор
болжээ. Энэ тухай Лалын бүгд найрамдах Иран улсын давж заалдах шатны шүүхээс
мэдээлэв.
АНУ-ын
тэнгисийн цэргийн албан хаагч асан Хекмати 2011 оны наймдугаар сард АНУ-ын
төлөө тагнуул хийсэн хэргээр Иранд баривчлагдсан юм. Түүнийг Иранд ирэхээсээ
өмнө Ирак, Афганистан дахь Америкийн цэргийн баазад бэлтгэл хийсэн хэмээн Ираны
шүүх үзсэн аж. Харин Хекмати тагнуул хийсэн гэдгээ эрс няцааж “Би Иранд
эмээтэйгээ уулзах гэж ирсэн” хэмээн мэдүүлдэг ажээ.
“Боко
Харам” 60 хүний аминд хүрчээ
Лалын
террорист “Боко Харам” бүлгийнхэн Нигерийн зүн хойд нутагт хэд хэдэн тосгон руу
дайрч 60 орчим хүний аминд хүрчээ. Босогчид Борно мужийн тосгон, сууринд бөмбөг
дэлбэлж, оршин суугчид руу гал нээсэн байна. Хэдэн хүн шархдаж бэртсэн нь
тодорхойгүй байна. Нигерийн хойд нутгаар холхидог “Боко Харам” бүлэг лалын улс
байгуулах санаагаа нуудаггүй. Тэд үе үе энгийн иргэдийг довтлох нь энгийн
үзэгдэл болоод байгаа юм.
В.Янукович
“Украин дампуурахад ойрхон байна”

No comments:
Post a Comment