Примадонна
65 хүрлээ
Оросын эстрадын загалмайлсан эх, ЗХУ-ын Ардын жүжигчин
Алла Пугачева 65 насны босгыг алхлаа. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нэрт дуучинд
баярын мэнд дэвшүүлжээ. “Та бол бүх ард түмний хайртай дуучин, эх орны эстрадын
жинхэнэ од. Таны мэндэлсэн өдөр бол таны авъяас, билгийг хүндэлдэг бүх хүний
баярын өдөр юм” хэмээн Ерөнхийлөгч онцолсон байна.
Алла Борисовна, бараг 20
насны зөрүүтэй Максим Галкин нар жил орчмын өмнө ихэр хүүхэдтэй болсон билээ. Тэд
түрээсийн эхийн тусламжтайгаар ихэр хүү, охинтой болсон юм.

No comments:
Post a Comment