Monday, 21 April 2014



Ди Каприо гэрлэхээр шийджээ


Холливудын од Леонардо ди Каприо (39 настай) Номхон далайн Таити хэмээх тансаг арал дээр 21 настай үзэсгэлэнт бүсгүйтэй мартагдахааргүй өдрүүдийг өнгөрөөжээ. Хамгийн романтик маягаар амарсан дурлалт хос мөдхөн гэрлэхээр шийдсэн тухай найзууд нь ярих болов. Хэдхэн хоногийн өмнө Лео Калифорнид болсон Coachella Music And Art” фестивал дээр 21 настай найз бүсгүй, загвар өмсөгч Тони Гаррнийг дагуулан ирсэн юм. Тэрээр герман найз бүсгүйгээ олон нийтэд “албан ёсоор” ийнхүү танилцуулжээ. Дурлалт хос Таити арал дээр амарч байхдаа ч папарацци нараас огт нуугдсангүй. Холливудын зартай гоонь эр энэ ондоо багтааж хуримлана хэмээн хэвлэлээр шуугиж байна.  

No comments:

Post a Comment