С.Берлускони асрах газарт ажиллах уу
Италийн Засгийн газар Ерөнхий сайд асан Сильвио Берлусконийг хөгшчүүдийг
асрах газарт ажиллаж ял шийтгэлээ эдлэх санал дэвшүүллээ. Берлускони долоо
хоногт нэг удаа асрах газарт ажиллаж, бусад үед нь гэрийн хорионд байх аж. Экс
Ерөнхий сайд сайн хүмүүжиж байгаа гэж үзвэл ялыг нь есөн сар хүртэл бууруулах
бололтой.
Сильвио Берлускони Mediaset компанийг татвараас зайлуулсан хэргээр шүүхээс дөрвөн жилийн ял сонссон
юм. 2013 оны наймдугаар сард хяналтын шатны шүүх энэ ялыг хэвээр баталсан ч
одоо болтол хүчин төгөлдөр үйлчилж эхлээгүй байна.
77 настай Берлускони шоронд хоригдохгүй, түүнийг
өршөөнө хэмээн Италийн хэвлэлүүдэд бичжээ. Түүнд оноосон ялыг ямар байдлаар
эдүүлэхийг өнөөдөр шийдэх юм.

No comments:
Post a Comment