Saturday, 26 April 2014
Соледарын босогчид Украины десантын довтолгоог
няцаажээ
Үүний дараа Украиныг холбооны улс болгохыг дэмждэг
нутгийн уурхайчид төмөр, модоор зэвсэглэн ирсэн юм. Десантчид хэд хэдэн удаа
анхааруулж буудсаны эцэст нисдэг тэргэндээ суун буцжээ. Володарын уурхайд
зөвлөлтийн үеийн ихээхэн зэр зэвсэг хадгалагдаж байна. Зарим мэдээллээр, тэнд
гурван сая орчим зэр зэвсэг байгаа ажээ. Украины цэргийг тийшээ оруулахгүйн
тулд иргэд хамгаалалт хийж байгаа юм.
476 зорчигч суулган Чэжү арал орохоор явж байсан “Севол”
хөлөг онгоц дөрөвдүгээр сарын 16-нд сүйрч живсэн юм. Хамгийн сүүлчийн
мэдээллээр 187 хүний цогцсыг гаргаад байгаа бөгөөд дахиад 115 хүн сураггүй
байгаа ажээ. 174 хүнийг аварч чадсан байна. Хөлөг онгоцны ахмад Ли Жун Сок
дүрэм зөрчин живж буй хөлөг онгоцоо хамгийн түрүүнд орхиж явжээ. Тэрээр
насаараа шоронд хоригдох ял авч магадгүй байна.
Тус улсад Засгийн газрын эсрэг жагсаал хоёрдугаар
сараас эхэлж, 41 хүн амь насаа алдаад байгаа юм. Дөрөвдүгээр сарын 20-нд Улаан
өндөгний баяраар мөн эсэргүүцлийн жагсаал болж, иргэд Ерөнхийлөгч Николас
Мадурогийн мануухайг шатаажээ.
“Украин дахь Ерөнхийлөгчийн сонгуулийг
амжилттай явуулж, ардчилал, үзэл бодлоо
илэрхийлэх эрх чөлөөг хангах нь чухал хэмээн үзсэний үндсэн дээр Оросын эсрэг
хориг арга хэмжээг чангатгах хэрэгтэй боллоо. Оросууд Украин дахь үйлдлийнхээ
төлөө илүү их үнэ төлөх болно” хэмээн Цагаан ордноос гаргасан мэдэгдэлд
онцолжээ. Донбасс дахь засаг захиргааны барилгыг эзэлсэн идэвхтнүүдийн дунд
Оросын тусгай албаныхан байна хэмээн Киев үзэж байна. Гэвч Москва үүнийг няцааж
байгаа юм.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment