Алга болсон “Боинг”-ийг усны гүнд хайна
Malaysia Airlines авиакомпанийн сураггүй алга болсон “Боинг-777”
нисэх онгоцыг усны гүнд хайх ажиллагаа мөдхөн эхэлнэ хэмээн Австралийн Аврах
албанаас мэдэгдлээ. Усны гүнд хайгуул хийдэг тусгай төхөөрөмжийг ашиглахаар
болжээ. Австралийн тэнгисийн цэргийн хөлөг онгоц алга болсон нисэх онгоцны хар
хайрцагныхтай адилхан дохиог хүлээж авснаа мэдээлсэн юм. Усны гүнээс дохио өгч
байгаа зүйл нь Malaysia Airlines авиакомпанийн сураггүй алга болсон “Боинг-777”
онгоцных байх магадлал тун өндөр байгаа аж.
Н.Мадуро сөрөг хүчний төлөөлөлтэй уулзана
Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро сөрөг хүчний
төлөөлөгчдийн хүлээн авч уулзахаар болжээ. Мадуро Өмнөд Америкийн улс орнуудын холбооны
Гадаад хэргийн сайд нарыг хүлээн авч уулзахдаа энэ тухай мэдэгдсэн байна. “Өмнөд
Америкийн орнуудын Гадаад хэргийн сайд нартай хангалттай удаан ярилцаж суулаа.
Тэд сөрөг хүчний төлөөлөгчидтэй уулзаж, ярилцаач гэсэн санал тавьсныг хүлээн
авч зөвшөөрлөө” хэмээн Венесуэлийн лидер мэдэгдсэн байна. Венесуэльд хоёрдугаар
сарын 12-наас хойш үргэлжилж буй эсэргүүцлийн хөдөлгөөн, эмх замбараагүй
байдлын улмаас 39 хүн амь насаа алдаад байгаа юм.
Хойд Солонгост шаардлага тавьжээ
АНУ, Япон, Өмнөд Солонгосын төлөөлөгчид Вашингтонд уулзаж
Хойд Солонгосын үйлдлийн талаар ярилцсаны дараа Пхеньянд хандаж цөмийн хөтөлбөрөө
хязгаарлахыг санал болгожээ. Хойд Солонгосын талыг өдөөн хатгасан үйлдлээ зогсоохыг
гурван улс шаардаж мэдэгдэл гаргасан байна.
Хойд Солонгос сүүлийн
өдрүүдэд олон удаа пуужин туршсаныг НҮБ-ын Аюулгүйн зөвлөл ч буруутган зэмлэж
байгаа аж. Дээрх гурван улс Хойд Солонгосын асуудлаар Орос, Хятадтай уулзаж,
зөвлөлдөхөд бэлэн гэдгээ илэрхийлэв. Хойдууд өнгөрсөн гуравдугаар сарын хээрийн
сургуулийн хүрээнд Шар тэнгист артиллерийн 500 орчим пуужин харваж таршсан юм.
Мөн удахгүй шинэ загварын цөмийн пуужин туршина хэмээн амлажээ.
No comments:
Post a Comment