Tuesday, 8 April 2014

Доку Умаров байхгүй болсныг нотлов

Чеченийн дайчдын лидер Доку Умаров амь үрэгдсэнийг ОХУ-ын Холбооын аюулгүйн албаны тэргүүн Александр Бортников баталлаа. “Босогчдын эсрэг тусгай ажиллагаа явуулсны эцэст “Имарат-Кавказ” террорист байгууллагын лидер Доку Умаровыг устгалаа” хэмээн А.Бортников мэдэгджээ. Тэрхүү тусгай ажиллагаа энэ оны эхний улиралд болсон аж. Умаров алуулсан тухай анх Чеченийн Ерөнхийлөгч Рамзан Кадыров нэгдүгээр сарын дундуур зарлаж байв. Тэр үед Холбооын аюулгүйн алба энэ мэдээллийг батлаагүй юм. Доку Умаров нас барахаасаа өмнө террорист байгууллагынхаа шинэ лидерийг томилох зургаан хүний бүрэлдэхүүнтэй зөвлөлийг байгуулсан хэмээн мэдээлж байлаа. Тэрээр 2006 оноос хойш Чеченийн салан тусгаарлагчдыг удирдаж, олон тооны алан хядах ажиллагааг зохион байгуулж байжээ.

No comments:

Post a Comment