Живсэн хөлөг онгоцны инженер
амиа хорлох гэж оролджээ
Инчоноос Чэжү орохоор явж
байсан “Sewol” хөлөг онгоц осолдож, олон хүний аминд хүрээд байгаа билээ. Энэ хэрэгт
сэжиглэгдэн баривчлагдаад байсан тус хөлөг онгоцны инженер амиа хорлохыг
завджээ. Тэрээр өчигдөр өглөө байцаалт өгснийхээ дараа ийм үйлдэл хийсэн бөгөөд
яаралтай эмнэлэгт хүргэгдсэн байна.
Өмнөд Солонгосын цагдаагийн
газар “Sewol” хөлгийн ахмадын нэгдүгээр туслах болон ерөнхий инженерийг ажилдаа
анхаарал болгоомжгүй хандсан, осолд орсон хүмүүст тусламж үзүүлээгүй хэмээн
буруутгаж байгаа юм. Хамгийн сүүлчийн мэдээгээр, уг ослоор амиа алдсан хүний
тоо 64-т хүрээд байна. Хөлөг онгоцонд 476 хүн явж байжээ.

No comments:
Post a Comment