Сураггүй болсон “Боинг”-ийн “Хар
хайрцаг”-ны эрлийг долоо хоногийн дотор дуусгана
Австралийн эрх баригчид
сураггүй алга болоод байгаа Малайзийн авиа компанийн “Боинг” нисэх онгоцны “Хар
хайрцаг”-ны эрэл хайгуулыг ойрын 5-7 долоо хоногийн дотор дуусгахаар төлөвлөж
байна. Эрэл хайгуулын үйл ажиллагааны нэг чухал үе шат ийнхүү дуусна хэмээн Эрлийг
зохион байгуулах төвөөс мэдэгдлээ. Австралийн аврагчид алга болсон нисэх
онгоцны эрлийг Энэтхэгийн далайд үргэлжүүлнэ, гэхдээ хүсэн хүлээсэн үр дүн
гарахгүй бол хайгуулын талбай болон арга хэлбэрээ өөрчилнө гэжээ.
Сүүлийн хэдэн долоо хоногт
агаарын хөлгийн “Хар хайрцаг”-ныхтай адил дохио нэг бус удаа илэрсэн билээ.
Гэвч удалгүй дохио ирэхээ больж, дуу авиа илрүүлдэг багаж, төхөөрөмжүүд юу ч
илрүүлж чадахаа больсон юм. Одоо усны гүнд хийгдэж буй хайгуул дөрөвдүгээр
сарын 8-нд дохио илэрсэн газраас арван км-ийн тойрогт хийгдэж байгаа. Уг дохио Malaysian Airlines-ийн МН-370 дугаартай нислэг үйлдэж байсан “Боинг-777” нисэх онгоцны “Хар
хайрцаг”-ных байх өндөр магадлалтай юм.
Эдүгээ эрэл хайгуулыг бүр илүү
гүнд хийх хэрэгтэй хэмээн Австралийн тал үзэж байна. Онцгой нөхцөл байдалд
ажиллах чадвартай Bluefin-21 усны гүний тусгай төхөөрөмжийг ашигласан. Тус төхөөрөмж
4.5 км гүнд шумбасны дараа аюулгүйн ажиллагааны автомат систем нь ажиллаж
далайн мандал дээр буцаж гарч иржээ. Мэргэжилтнүүд Bluefin-21 шумбагчийг дахин тоноглож 4700
мерт хүртэл гүнд шумбуулахаар болжээ. Аврагчид эрэл хайгуулын бүсийг хумиж,
орчин үеийн техник, технологийн тусламжтайгаар алаг болсон нисэх онгоцны сэг,
үлдэгдлийг олох санаатай байна.
Malaysian Airlines авиакомпанийн “Боинг-777” нисэх онгоц экипажийн 12
гишүүн, 239 зорчигчтойгоор гуравдугаар сарын 8-ны шөнө Куала-Лумпур хотоос
Бээжин орохоор хөөрөөд хоёр цагийн дараа радараас алга болсон билээ. Сураггүй
алга болсон нисэх онгоцыг эрж хайх ажиллагаанд Америк, Малайз, Австрали, Хятад
улс оролцож байна. Malaysian Airlines авиакомпани гуравдугаар сарын 24-нд “МН-370 нислэг
Энэтхэгийн далайд нислэгээ дуусгасан. Онгоцонд байсан хүмүүс бүгд амь үрэгдсэн”
хэмээн зарлажээ.


No comments:
Post a Comment