АНУ-ын цэрэг Польш,
Балтийн хойгт ирж байна
АНУ 600 орчим цэргээ
Польш болон Балтийн орнууд руу илгээжээ. ОХУ Крымыг нэгтгэсний хариуд Пентагон
НАТО-гийн холбоотнуудаа тайвшруулахын тулд ийм арга хэмжээ авч буй бололтой.
Польш, Эстони, Литва, Латвид тус бүр 150 америк байрлаж, нэг сарын хугацаатай
хээрийн сургууль хийх ажээ. Үүний зэрэгцээ АНУ-ын Тэнгисийн цэргийн “Тэйлор”
хөлөг онгоц Хар тэнгист буцаж ирсэн байна. Харин “Дональд Кук” цэргийн хөлөг
онгоц Хар далайг орхин явжээ.
АНУ болон НАТО Украинд
цэргээ оруулахгүй гэдгээ дахин онцлов. Хэдийгээр оросууд Крымыг нэгтгэж,
Украины хил орчимд цэргээ бөөгнөрүүлж байгаа ч Украинд цэргээ оруулах санаагүй
байгаагаа АНУ мэдэгджээ.
Хятадууд 50 “Боинг” захиалжээ
Хятадын Shandong
Airlines авиакомпани Америкийн Boeing компаниас нарийн их биетэй 50 нисэх онгоц
нэг дор захиалжээ. Наймааны нийт өртөг 4.6 тэрбум доллар болж байгаа аж. Агаарын
хөлөг худалдаж авах гэрээг Хятадын Засгийн газар батлах ёстой.
Дээрх наймаа хийгдвэл Хятадын
зах зээлийн төлөө Airbus-тай өрсөлдөж байгаа Boeing-ийн хувьд том амжилт болох
юм. Тэр тусмаа 100-200 суудалтай нарийн их биетэй нисэх онгоцны зах зээл дээр
ширүүн өрсөлдөөн явагдаж байгаа билээ. Airbus компани Хятадын нутаг дэвсгэр дээр хоёр дахь үйлдвэрээ
нээхээр бэлтгэж байна. Хятадын агаарын тээврийн зах зээл дэлхийд хамгийн
ирээдүйтэйд тооцогддог. Тус улсын авиакомпаниуд дотоодын тээвэрт зориулж том
биш, хэмнэлттэй нисэх онгоц авах сонирхолтой байдаг ажээ.

No comments:
Post a Comment