Sunday, 23 November 2014

“Аш-Шабаб”-ын 100 гаруй босогчийг устгалаа

Кенийн цэргийнхэн тусгай ажиллагаа явуулж өнгөрсөн бямба гаригт автобус руу довтолсон “Аш-Шабаб” террорист бүлгийн 100 гаруй босогчийг устгажээ. Энэ тухай Кенийн дэд ерөнхийлөгч Уильям Руто мэдэгдлээ. Кенийн армийн цэргүүд Сомали дахь босогчдын бэлтгэлийн баазыг устгаж, ихээхэн хэмжээний зэр зэвсэг олзолсон байна. Өнгөрсөн бямба гаригт Кенийн хойд хэсэгт босогчид автобус зогсоож, лал шашинтан бус 28 зорчигчийг буудаж алжээ. Сомалийн “Аш-Шабаб” бүлэг Кенид нэг бус удаа халдлага үйлдэж байна. 2011 онд Кенийн эрх баригчид лалын босогчидтой тэмцэхийн тулд Сомали руу цэргээ илгээсний дараа “Аш-Шабаб” бүлэг хорсож, ийнхүү өс хонзон авах болжээ.

No comments:

Post a Comment