Вильям Кристол: “Исламын улс”-ыг
газраар довтлох хэрэгтэй
Weekly Standard сэтгүүлийн эрхлэгч, АНУ-ын нэртэй шинжээч, тоймчдын нэг Вильям
Кристол “АВС”-д ярьж байна.
-“Исламын улс” бүлгийнхэн дахин
нэг америк иргэнийг цаазаллаа. Ерөнхийлөгч Обама энэ заналхийлэлд зохих хариуг
нь өгөх болов уу?
-Тэдгээр муу хүмүүсийг шүүхийн өмнө аваачих ёстой гэж тэр хэлсэн. Сайн
байна, гэхдээ бид Иракаас цэргээ татаж, Сирид цэргээ оруулаагүй нь алдаа болж
иргэний дайн хяналтгүй газар авч, “Исламын улс” ихээхэн газар нутгийг эзэллээ. Эдүгээ
бид тун хүнд нөхцөлд ороод байна. Ерөнхийлөгч Обама “Исламын улс”-ын хүчийг
сулруулж, устгах амлалт өгсөн. Гэвч дундын арга барил үр дүнгээ өгөхгүй байна,
газраар довтлоосой гэж хүсч байна.
-Агаарын довтолгоо нь “Исламын
улс”-ыг зогсоож чадах хангалттай арга зам мөн үү?
-Биш. Миний мэддэг, таньдаг цэргийнхэн газраар цэрэг оруулах хэрэгтэй
гэж хэлж байна. Бид их зүйл хийж чадах хүчтэй улс хэвээрээ байгаа. Ерөнхийлөгч
Обамад гол асуудал байна гэж боддог. Тэр Иракаас цэргээ татна сонгуулийн
кампаниа хийсэн. Гэвч нөгөө талаар Сири рүү “анхаарлаа” хандуулах болсон. Тэр
хувьдаа Ойрхи Дорнод дахь дайнд оролцохгүй гэж амлалт өгсөн. Гэвч америкууд бид
“хөдөлж” эхлэх хэрэгтэй болчихоод байна.
-Үүнийг ирээдүйн Бүгд найрамдахч Ерөнхийлөгч
л хийх юм биш үү?
-Обама илүү зүйл хийнэ гэдэгт итгэж байна. Лалын хэт даврагчид америк
иргэдийг хэрхэн алж, Сирид энгийн хүмүүсийг хороож байгааг АНУ-ын Ерөнхийлөгч зүгээр
хараад сууж болохгүй. Түүхээс үзэхэд, бид цэргээ оруулахдаа удах гээд байдаг. Балканы
хойгт бид гурван жилийн хойно л “хөдөлсөн”. Одоо зургаан сарын дотор Обама
жинтэй хөдөлж эхлэх байх гэж би харж байна. Газраар цэрэг оруулж магадгүй. Учир
нь “Исламын улс” энэ их газар нутаг, зэр зэвсэг, мөнгийг хянаад байхыг зөвшөөрч
болохгүй.
-АНУ Иракт хэд хэдэн дайн хийсэн.
Гэвч энэ бүх хүчин чармайлтын дараа улс орон дахин дайн, самуунд живж байна шүү
дээ...?
-Тийм ээ, яагаад гэвэл бид цэргээ татчихсан. Обама цэргээ татах шийдвэр
гаргаад, түүнийгээ хийсэн. Гэвч одоо нөхцөл байдлыг зохицуулах хэрэгтэй болоод
байна. 20 жилийн өмнө, 10 жилийн өмнө, одоо ч амаргүй байна. Гэвч бид хүчирхэг
гүрэн хэвээрээ байна, урьд нь хийж байсан шигээ хөндлөнгөөс оролцох хэрэгтэй
байна. Ойрхи Дорнодыг хяналтаас гадуур үлдээвэл тэд террористуудыг бүх чиглэл
рүү экспортлосоор байх болно. Бидэнд цэргээ оруулахаас өөр сонголт үлдэхгүй л
болов уу гэж айж байна.
-Иракт дахин цэргээ оруулахыг Америкийн
ард түмэн дэмжих болов уу?
-Тийм. Дайнд хэн ч дургүй. Балканд, есдүгээр сарын 11-ний халдлагын
дараа Афганистанд хийсэн шигээ зүйлийг хийх хэрэгтэй. Обама Ирак руу нэмж цэрэг
илгээнэ гэж хэлсэн нь том дэмжлэг болох байх. Тийшээ цэргээ илгээхийг хэн ч
хүсэхгүй байна. Гэвч хүсээгүй зүйлийг хийх хэрэгтэй болдог цаг бий.
-Бүгд найрамдах нам хууль
сахиулах түвшинд олонх болчихлоо. АНУ-ын дараагийн Ерөнхийлөгч Бүгд найрамдах
намынх байж чадах уу?
-50, 50 хувьтай гэж хэлнэ. Нэр дэвшигчдээс, Ерөнхийлөгч Обамагийн
зүтгэлээс их зүйл шалтгаална. Гэхдээ Бүгд найрамдах намын нэр дэвшигч ялах
болов уу гэж найдаж байна.

No comments:
Post a Comment