Уйгурууд дөрвөн хүний аминд хүрчээ
Хятадын Шинжаан-Уйгурын автономит мужид хотод хэт
даврагчид бөмбөг дэлбэлж, энгийн иргэд рүү хутга барин дайрчээ. Уйгур салан
тусгаарлагчдын үйлдсэн довтолгоонд дөрвөн хүн амиа алдаж, 14 хүн шархадлаа
хэмээн “Синхуа” агентлаг мэдээлэв. Хэргийн газар ирсэн цагдаа нар 11 халдагчийг
буудаж устгажээ. Хятадын Засгийн газар энэ хэрэг явдлыг террорист халдлага
хэмээн үзэж байна.
Сүүүлийн нэг жилд иймэрхүү довтолгооны улмаас олон арван
хүн амиа алдаад байна. Орон нутгийн эрх баригчдын мэдэгдэж буйгаар, бүс нутаг
дахь халдлага 2010 оноос хойш 140-с 200 болж өсчээ. Лал шашинтай уйгурууд хүн
амын тал хувийг бүрдүүлдэг Шинжаан-Уйгур нь Хятадын хамгийн тайван бус бүс
нутаг юм. Үндэснтний цөөнхий эрх ашгийг хамгаалан тэмцдэг радикал бүлэглэлүүд
Уйгурын нутгийг Хятадаас тусгаарлахын төлөө байдаг ажээ.
Х.Мубаракийг өршөөлөө
Египетийн шүүх улс орны Ерөнхийлөгч асан Хосни Мубаракийг
2011 оны нэгдүгээр сард жагсагчдын амь насанд хүрсэн хэрэгт буруугүй хэмээн
үзжээ. Х.Мубарак болон Дотоод явдлын яамны тэргүүн асан Хабиб Адли нарыг
Израильд хий нийлүүлэх үеэр авлига авсан хэмээн буруутгаж байсныг хэрэгсэхгүй
болгов. 86 настай улстөрч болон түүний хүү Али, Гамаль нарын эсрэг үүсгэсэн
авлигын хэргийг мөн хэрэгсэхгүй болгосон байна. Х.Мубарак эдүгээ Каирын
эмнэлэгт гэрийн хорионд байгаа юм. Энэ оны таван сард түүнийг төрийн өмч
хулгайлсан хэмээн гурван жилийн хорих ял оноосон билээ.
Н.Мадуро цалингаа бууруулна

No comments:
Post a Comment