Яагаад өрнөдийнхэн лал шашинд орж, жихадын дайчин болж байна вэ?
Христос орчинд өсч хүмүүжсэн европ залуу ямар “эз” нь татахаараа лал
шашинтан болж, “шударга бус” хүмүүсийг хөнөөж буй “Исламын улс” бүлэгт нэгдэж
байна вэ? Лалын жихад босогчид өрнөдийнхныг зэрлэг балмадаар цаазалж буй бичлэг
интернэтээр цацагдах бүрт энэ асуулт улам хүчтэй босч ирж байна. Хамгийн сүүлд
Америкийн иргэн Питер Кассигийг цаазалж буй бичлэг дээр олзны хүмүүсийг цаазлагч
жихад дайчдын дотор Франц, Их Британийн иргэн зогсож байсан нь тогтоогдоод байна.
Хувийн түүх бүр өөрийн гэсэн зам харгуйтай. Гэхдээ сэтгэл санаа нь гэнэт
“эргэж” лал шашинд хувиран жихад дайчин болж, өрнөдөд амиа золиослон аллага
үйлдэж байгааг зөвтгөх зүйл байхгүй. 2005 онд Лондоны метронд болсон халдлага
дэлхий нийтийг цочроосон. Их Британид төрж, өссөн дөрвөн залуу дөрвөн зүгт
хуваагдан метронд амиа золиослон бөмбөг дэлбэлж олон хүний аминд хүрсэн юм. Тийм
сайхан, хөгжил дэвшилтэй газарт хувь заяагаар төрж, иргэн нь болчихоод тэрэндээ
өширхөн амиа золин аллага үйлдэж байгааг юугаар тайлбарлах вэ??
Тагнуулын мэдээллээс үзэхэд, “Исламын улс” бүлгийн эгнээнд 100 орчим
испани, 500 гаруй британи иргэн байлдаж байгаа аж. Энэ хоёр улс дахь лал
шашинтнуудтай харьцуулахад тун бага тоо. Испанид нэг сая орчим лал шашинтан
амьдардаг. Испани дахь лал нийгэмлэгийн тоо баримтаас харахад, сүүлийн хэдэн
жилд 50 орчим уугуул испани лал шашинд дагаар оржээ.
Өрнөдийн зарим залуусын хувьд Кораны шашин дүрэм журам, хэм хэмжээг
зөрчих нэг сонголт болдог аж. Мөн тогтолцоо, нийгэм, гэр бүлийн орчиндоо
зэвүүцэж, хүчтэй, эрс тэс, радикал орчинг эрж хайдаг хүмүүст бас нэг сонголт
болдог бололтой. Христосын ёс зүй булингартсан орчин нөхцөлд лал шашин нь дүрэм
журам, нарийн дэг жаягийг цогцоор нь өөрчлөх уриа дуудлага болж өгдөг хэмээн
судлаач, мэргэжилтнүүд үзэж байна. Нэг үгээр, хангалуун, боломж ихтэй, чөлөөт
амьдралаас уйдаж, зэвүүцсэн хүмүүст “орогнох” боломжийг олгодгоороо лал шашин
зарим хүмүүсийг татдаг ажээ.
Өнөөдөр Европын томоохон хотуудад лал нийгэмлэг,
лал шашин хүчээ авч, орчинтойгоо үл зохицогч, “өөрийгөө олох” гэж “төөрч” яваа
залуусыг уруу татсаар байна. Өрнөдийн залуус тайван, сайхан амьдралаас уйдаж,
радикал үзэл бодол руу хэлбийж байгаад интернэт ихээхэн үүрэг гүйцэтгэж байгаа
ажээ. Лалын хэт даврагч бүлгүүдийн үүр уурхайтай танилцаж, холбоо тогтооход
интернэт нь лал нийгэмлэг, лал сүмүүдээс ч илүүтэй нөлөөтэй байгаа аж. Интернэтээс
хэрэн хэсэх донтой болсон залуус лалын үндсэрхэг, радикал үзэл суртлаас “өөрийгөө
нээн олж” террорист “Исламын улс” бүлгийг шүтэн бишрэх нь нэмэгдсээр байна. Зүв
зүгээр инээж цалгиж, хичээлдээ явж байсан 16 настай австри охид, австрали
хөвгүүн гэнэт Сири рүү алга болж, лалын жихад дайчдын эгнээнд элсчихсэн явж
байгааг эдгээр хүчин зүйлстэй холбон тайлбарлахаас өөр аргагүй ажээ.Зургийн тайлбар: "Исламын улс" бүлгийн эгнээнд элссэн Францын 22 настай иргэн Максим

No comments:
Post a Comment