Усны үхэр 12 сурагчийн аминд хүрчээ
Нигери улсад усны үхэр гол дотор явж байсан завь руу довтолж долоон
охин, таван хөвгүүний аминд хүрлээ хэмээн France Presse агентлаг уламжлав.
Завин дээр нийт 18 хүн явж байсны ихэнх нь голын нөгөө эрэг дэх сургууль руугаа
явж байсан 12-13 насны хүүхэд байсан аж. Усны үхэр завь руу дайрч онхолдуулсан
байна. Хүний аминд хүрсэн усны үхрийг олж устгахаар болов. Зулзагатайгаа байгаа
усны үхэр ихээхэн түрэмгий байдаг. Бусад тохиолдолд энэ амьтан хүн рүү дайрах
нь ховор байдаг ажээ.
Чехүүд шар айргийн талх мэт хэрэглэдэг
Euromonitor International фирм шар айргийг хамгийн их хэрэглэдэг улс
үндэстнийг тодруулжээ. Дундаж иргэн нь жилд хэдэн литр шар айраг уудгийг
жагсаалтаар үзүүүлэв. Чехүүд шар айргийг талх мэт хэрэглэдгээрээ нэгдүгээрт
байрт “дархан” бичигдэж байна.
1. Чех: 143 литр (нэг жилд)
2. Герман: 110 литр
3. Австри: 108 литр
4. Эстони: 104 литр
5. Польш: 100 литр
6. Ирланд: 93 литр
7. Румын: 90 литр
8. Литва: 89 литр
9. Хорват: 82 литр
10. Бельги: 81 литр
Египетийн экс Ерөнхийлөгчид дээд ял оноохыг шаарджээ
Египетийн Ерөнхий прокурорын газар экс Ерөнхийлөгч Мухаммед Мурси болон тагнуулын
хэргээр буруутгагдаж буй “Лалын ахан дүүс” хөдөлгөөний 35 лидерт цаазаар авах
ял оноохыг шаардлаа. Шүүх хуралдаан дээр эцсийн үгийг хэлсэн прокурор “Мурси болон
түүний туслахууд нууц бичиг, баримтыг гадаадын тусгай албад, тэр тусмаа Ираны
тагнуулын албанд дамжуулж өгсөн. Мөн Мурси, түүний “Лалын ахан дүүс” хөдөлгөөн
дахь хамсаатнууд улс орныг тогтворгүй болгохын тулд Палестины “Хамас” бүлэгтэй
хамтран ажилласан” хэмээн мэдэгджээ.
М.Мурси шүүхийн хууль ёсны эрхийг үл хүлээн зөвшөөрч арваннэгдүгээр
сарын 26-нд болох дараагийн шүүх хуралд өөрийгөө хамгаалах хүсэлтэй байгаагаа
илэрхийлсэн байна. 2013 оны долдугаар сард цэргийн эргэлтээр төрийн тэргүүний эрх
мэдлээсээ зайлуулагдсан Мурси эдүгээ хорионд байгаа юм. Түүнийг тагнуул хийсэн,
террористуудтай хамтран ажилласан, мөн цагдаа, цэргүүдийн аминд хүрсэн хэрэгт
буруутгаж байна.
Burger King Германд 89 ресторанаа хаажээ
Хурдан хоолны сүлжээгээр McDonald's-ийн дараа ордог Burger King Герман
дахь 89 салбараа хаажээ. Эрүүл ахуйн хэм хэмжээг олон удаа зөрчсөн нь ийнхүү
хаагдах шалтгаан болсон байна. Германд Burger King-ийн 700 орчим салбар байдаг
ажээ. Хаагдсан салбарууд нь бүгд Yi-Ko компанид франчайзингийн
гэрээгээр харъяалагдаж байсан бөгөөд Burger King тус компанитай гэрээгээ цуцлах
шийдвэр гаргажээ.
Хаагдсан салбаруудад нийтдээ гурван мянган хүн ажиллаж байжээ. Burger
King нь хачиртай талхны худалдаагаар дэлхийд хоёрт ордог. Дэлхийн 86 оронд Burger
King-ийн 13 мянган ресторан ажиллаж байна.
Каталоны лидерийн эсрэг эрүүгийн хэрэг үүсгэнэ



No comments:
Post a Comment