Бриттани Мэйнард сайн дураараа хорвоог орхилоо
29 настай америк бүсгүй Бриттани Мэйнард өнгөрсөн хагас
сайнд сүүлчийнхээ “аялалыг хийжээ”. Үүний тулд тэрээр зургадугаар сард төрөлх
Калифорнигаас Орегон муж руу шилжих хэрэгтэй болсон юм. Мэйнард хэзээ ч буцаж
ирэхгүй тул тэрхүү “аялал” Калифорнид хориотой байсан. Тиймээс тэрээр Орегонд
очиж есөн сарын өмнө илэрсэн тархины хорт хавдар амийг нь авч одохоос өмнө амиа
хорлон хорвоог орхисон байна. Дөрөвдүгээр сард түүнийг үзсэн эмч нар “Зургаан
сар л тэснэ” гэж хэлсэн аж.
2013 онд гэрлэчихээд байсан америк бүсгүй тэр үед л хэзээ,
яаж хорвоог орхихыг хорт хавдар биш, би өөрөө мэднэ хэмээн шийдсэн юм. Тиймээс Бриттани
алдарт Беркелейн их сургууль байдаг Окланд хотоосоо хөрш Орегон мужийн Портленд
хот руу шилжжээ. Орегон мужид Нэр төртэй үхлийн хууль 17 жилийн өмнөөс хүчин
төгөлдөр болсон билээ. Эдгэршгүй өвчин туссан насанд хүрсэн хүмүүс үхлээ
түргэтгэх эм бэлдмэл хэрэглэхийг энэ хуулиар зөвшөөрдөг. Тэр цагаас хойш тус мужид
1173 хүн дээрх хуулийн дагуу сайн дураараа хорвоог орхижээ.
Зургаан жилийн өмнө Вашингтон муж ийм хуулийг баталсан
байна. Өнгөрсөн тавдугаар сард мөн Вермонт муж нэр төртэйгээр хорвоог орхихыг
хуулиар зохицуулж өгсөн аж. Шинэ Мексик, Монтана мужид шүүхийн шатанд явж
байна.
Бриттани Мэйнард Facebook-т тавьсан сүүлчийн илгээлтдээ “Хайртай
найзууд, гэр бүл минь бүгд баяртай. Өнөөдөр аймшигтай өвчнийхээ өмнө нэр төртэйгээр
хорвоог орхихоор шийдлээ. Тархины хорт хавдар хэмээх энэ аймшиг надаас олон
зүйлийг минь салгасан... гэвч тэр бүр их зүйлийг надаас салгаж чадах байлаа”
хэмээн ярьжээ. “Миний биеийн эд эс бүхэн амиа хорлох, эсвэл үхэхийг хүсээгүй.
Би амьдрахыг хүсч байна. Энэ өвчнийг эдгээдэг арга байгаасай гэж хүсч байна,
гэвч алга” гэж нэмж хэлжээ.
Мэйнард амьдралынхаа сүүлчийн долоо хоногт АНУ дахь нэр
төртэй үхлийн гол баатар болсон юм. Алдартай “People” сэтгүүл, мөн CNN
телевизэд ярилцлага өгчээ. “People” сэтгүүлд түүний “Яаж үхэхээ би өөрөө шийднэ”
гэсэн гарчигтай ярилцлага гарсан юм. “Хавдар намайг хөнөөх гэж байна, би
түүнийг хянаж чадахгүй нь.. Миний үхэл ямар байх талаар олон эмч,
мэргэжилтэнтэй ярилцсан, аймаар байдаг гэсэн. Нэр төртэйгээр “явах” шийдвэр
гаргаж чадсан нь тэр айдсыг багасгасан юм” хэмээн 29 настай америк өгүүлсэн
байна. Тэрээр мөн Death & Dignity (Үхэл ба Нэр төр) байгууллагад зориулж
видео бичлэг үлдээжээ. Ээж, суугаад нэг жил ч болоогүй нөхөр нь гардаг энэ
бичлэгт тэрээр өөрийн шийдвэрээ тайлбарлаж байна. Гэр бүл нь түүнийг бүрэн
дэмжсэн юм. Зургадугаар сард Бриттани нөхрийн хамт Портленд руу шилжихэд ээж нь
мөн дагаж шилжжээ. Мэйнард ээжийнхээ ганц хүүхэд нь байсан. Бриттани Мэйнард
хорт хавдартай гэдгээ мэдэхээсээ өмнө нөхөртөө хүү төрүүлж өгөхийг мөрөөдөж
байсан аж.
Бүсгүйн адал явдал Америкт ихээхэн шуугиан дэгдээж, эдгэршгүй
өвчтэй хүмүүсийн сайн дураараа хорвоог орхих эрх америкуудыг хоёр хуваагаад
байна. Калифорнийн хамгийн том сонин “Los Angeles Times” “Мэйнардын үхэл
эдгэршгүй өвчтэй хүмүүст сонголт хийх боломжийг нээж өгч байна” гэж бичжээ.
Бриттани Мэйнард идэвхтэй амьдралтай, жаргалтай нэгэн
байсан. Танзанид байдаг Африкийн ноён оргил Килиманжарод авирч байв. Дэлхийгээр
их аялж, Азид нэг жил амьдарч үзсэн юм. Түүний гэрээслэлээс үзвэл, хорвоог
орхих шийдвэр нь гуниг цөхрөлийнх бус, харин амьдралыг хайрлахаас үүдэлтэй
ажээ.

Др. Коллинз Рафаэлийн гэр бүлдээ итгэж, яаравчлан бахархалтайгаар эмчлүүлэхийг хүсч байна. Тэрбээр өөрийн өвчтөнд өөрийн бөөрийг нэг доллараар мөнгөөр их мөнгөөр худалдаж авсан юм. Мишель, Лопес нарын бичсэн интернетийн эмчийн нэрийг докторын цахим хуудаст бичсэн захидал бичсэнээр түүнд талархал илэрхийлэхийн зэрэгцээ тэдний бөөрийг худалдан авахад саад учраагүйн улмаас санхүүгийн яаралтай тусламжийн гараагаа хэрхэн аварсан талаараа дэлхий дахинд ярихад би шууд имэйлээр дамжуулан Докторын шаардсан бүх эмчилгээг долоо хоногоос хэтрүүлэлгүйгээр бүх шаардлагыг хангасан бөгөөд миний хагас мөнгөн шилжүүлэлтийг шилжүүлэхийн өмнө миний дансанд орж ирэхэд мөрөөдөж байсан шигээ Dr.Collins-тэй холбоо барихыг уриалж байна. doctorcollins3@gmail.com хэдхэн сарын өмнө бидэнтэй адил төстэй санхүүжилт хийх боломжтой болсон. Би үүнийг эцэст нь дуусгах үед үүнийг хийхээр амласан.
ReplyDeletedoctorcollins3@gmail.com эсвэл whataspp түүнийг ашиглана_ +16106343682
Би бага байна
Монголоос