Х.Мубаракийг дахиж мөрдөж мөшгихгүй
Египетийн одоогийн Ерөнхийлөгч Абдель-Фаттах Ас-Сиси төрийн
тэргүүн асан Хосни Мубаракийг мөрдөж мөшгихийг зогсоосон шүүхийн шийдвэрт баяр
хүргэжээ. Түүний хэлж буйгаар, улс орон ирээдүй рүү харж, өнгөрсөн баларснаа
хойш нь тавих ёстой аж. Мубаракийн авлигын хэргийг хэрэгсэхгүй болгосон египет
шүүгчдийн үнэнч шударга байдалд эргэлзэхгүй байгаагаа Абдель-Фаттах Ас-Сиси
онцолсон байна. Энэ үеэр Египетэд “Лалын ахан дүүс” байгууллагын эсрэг шүүхийн
үйл явц үргэлжилсээр байна. Тэдний хэд хэдэн гишүүн цаазын ял авч магадгүй
байгаа юм.
No comments:
Post a Comment