Марокко Эболагаас болж Африкийн цомын тэмцээнээс
татгалзлаа
Марокко улс бүс нутагт тархаж буй Эбола вирусын улмаас 2015
оны нэгдүгээр сард Африкийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээн зохион
байгуулахаас татгалзлаа хэмээн Reuters агентлаг мэдээлэв. Тус улсын төлөөлөгчид
тэмцээнийг 2016 он руу шилжүүлэхийг санал болгосон ч Африкийн хөлбөмбөгийн
холбоо (CAF) тэмцээнийг 2015 оны нэгдүгээр сарын 17-ноос хоёрдугаар сарын 8-ны хооронд
зохион явуулахыг тулгасан байна. Африкийн цомын тэмцээнийг хаана явуулах талаар
CAF Каир хотноо хэлэлцэхээр боллоо.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдэгдэж буйгаар,
Эбола тахлаар 13 мянга гаруй хүн халдварлаж, 4960 хүн нас бараад байна. Гвиней,
Либери, Сьерра-Леонд тархалт, үхэл хамгийн их байгаа ажээ.
Пхеньян иргэдийнхээ цалинг хурааж авдаг уу
Катарт хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний
спортын байгууламж дээр ажиллаж байгаа Хойд Солонгосын ажилчдын цалингийн 90
хувийг Пхеньяны дэглэм хурааж авдаг хэмээн Guardian сонин мэдээлэв. Цагаач
ажилчдын хэлж буйгаар, тэд өөрийгөө, гэр бүлээ тэжээх гэж оролддог ч
цалингийнхаа 10 хувийг л гар дээрээ авдаг, зарим нь юу ч авдаггүй ажээ.
“Бид нар шиг хүмүүст цалин бараг өгдөггүй. Хөдөлмөрөөрөө
олсон цалин гар дээр минь ирдэггүй. Бид энд ард түмэндээ валют олохын тулд
ажиллаж байна” хэмээн Катарын нийслэл Доха хотын барилга дээр ажиллаж байгаа
Хойд Солонгосын нэгэн цагаач ярьжээ. Цөмийн хөтөлбөрийнхээ асуудлаас болж олон
улсын хориг арга хэмжээнд байгаа Хойд Солонгосын хувьд гадаадад ажиллаж буй
иргэдийнх нь авч буй цалин улс орны эдийн засгийн тэтгэх чухал валют, хэрэгсэл
болдог байна
“Исламын улс”-ын толгойлогчийг шархдуулжээ
“Исламын улс” террорист байгууллагын толгойлогч Абу Бакр
аль-Багдади АНУ-ын нисэх хүчний довтолгоонд өртөн шархадлаа хэмээн орон нутгийн
AIN агентлаг мэдээлэв. Холбоотны онгоцууд Иракийн баруун хэсгийн Аль-Анбар
мужийн Аль-Каим хотод цуглараад байсан лалын босогчдод цохилт өгчээ. “Манай эх
сурвалжийн мэдээллээр, Аль Багдади хүнд шархдаж, түүнийг Сири рүү авч явсан”
хэмээн Иракийн аюулгүйн албаны нэрээ нууцалсан ажилтан ярьсан байна.
Довтолгоонд “Исламын улс”-ын хээрийн цэргийн хэд хэдэн командлагч амиа алджээ.
Агаарын довтолгоо лалын босогчдын лидер Абу Бакр
аль-Багдадийг оносон эсэхийг АНУ-ын зэвсэгт хүчний удирдлага баталж чадахгүй
байна. Гэвч агаарын довтолгооны явцад лалын дайчдын толгойлогчид явж байсан
байж магадгүй арван автомашиныг устгасан гэдгийг мэдээллээ.
Канадад 37 сая зөгий үхжээ
Канадад хэдхэн сарын дотор 37 сая зөгий үхээд байна. Онтарио
мужид тарьсан генийн өөрчлөлттэй эрдэнэ шиш дээр хэрэглэсэн шавьж устгах бодис
зөгийнүүдийг үхэлд хүргэсэн хэмээн судлаач, мэргэжилтнүүд дүгнэжээ. Зөгий
олноороо үхсэний улмаас зөгий үржүүлэгчид ашиг орлогоо алдаад байгаа юм. “37
сая зөгий гэдэг нь 600 үүрний зөгий гэсэн үг. Эрдэнэ шиш ургаж эхэлснээс хойш
манай зөгийнүүд үхэж эхэлсэн” хэмээн зөгий үржүүлэгч Дэйв Шут ярилаа. Хөдөө аж
ахуйн тариалан, ургац хураалтад зөгий амин чухал ач холбогдолтой байдаг. АНУ
Америк тивийн “зөгийн хүн ам”-ыг дэмжихийн тулд найман сая доллар төсвөөс
гаргаад байна.
Америкийн хоёр иргэнийг суллажээ

No comments:
Post a Comment