Тайванийн экс Ерөнхийлөгч
шоронгоос суллагджээ
Авлигын хэргээр 19 жилийн
ял эдэлж байсан Тайванийн экс Ерөнхийлөгч Чэн Шүйбянь хугацаанаасаа өмнө
суллагдлаа хэмээн France-Presse агентлаг уламжиллаа. Түүний шоронд хоригдох
хугацааг тэнсэн харгалзах ял болгон өөрчилжээ. 2000-2008 онд Тайванийг удидаж
байсан Чэн Шүйбянь төрийн мэдлийн 20 саяй долларыг шамшигдуулсан хэргээр
шүүхээс шийтгүүлсэн юм. 2013 онд тэрээр шоронд амиа хорлох оролдлого хийж
байжээ. Хугацаанаас өмнө суллах гол шалтгаан нь эрүүл мэнд муудсантай холбоотой
юм.
Фукушимад тариалсан
цагаан будаа хоргүй
Фукушимагийн цөмийн
цахилгаан станц дээр аймшигт осол гарсны дараа тэр хавийн газарт тариалсан
цагаан будааг шинжлэхэд хоргүй, цацраг идэвит бодис байхгүй гэсэн дүгнэлт
гарсныг Японы эрх баригчид мэдэгдлээ. Өнгөрсөн онд хураан авсан 360 тн цагаан
будааг бараг бүгдийг шинжилгээнд хамруулахад нэг кг-д 100 беккерель (Японы Засгийн газраас
тогтоосон доод хэмжээ)-ээс илүү зохисгүй бодис илрээгүй аж. Ослын үеэр эвдэрсэн дөрвөн
реакторын эхнийхийг бүрэн цэвэрлээд байгаа юм.
Венесуэлийн сөрөг хүчний
лидерийг суллах болзол тавилаа
Венесуэлийн Ерөнхийлөгч
Николас Мадуро АНУ-ын эрх баригчид Пуэрто-Рикогийн тусгаар тогтнолын төлөө
тэмцэгч Оскар Лопес Ривераг суллавал Венесуэлийн сөрөг хүчний лидер Леопольдо
Лопесийг суллана хэмээн мэдэгдлээ. Ривераг хүлээлгэж өгвөл Лопесийг суллаж
Америк руу явуулахад бэлэн байна хэмээн Мадуро хэлжээ. Лопесийг суллахын тулд Ерөнхийлөгчийн
эрх мэдлээ ашиглаж болох цорын ганц тохиолдол нь энэ хэмээн тэрээр сануулж
байна.
Венесуэлийн сөрөг хүчний лидер Леопольдо Лопес
танхайрал, төрийн эргэлтэд бэлтгэж байсан зэрэг хэргээр хоригдож, шалгагдаж
байгаа юм. 2014 оны хоёрдугаар сард Каракас болон бусад том хотуудад эрх
баригчдыг эсэргүүцсэн томоохон жагсаал болж байсан билээ.

No comments:
Post a Comment