Apple орлогоо зарлав
Apple компани 2014 оны сүүлчийн улиралд 18 тэрбум
долларын орлого олж урьд өмнө байгаагүй амжилтад хүрчээ. iPhone-6 гар утас 2014
оны эцсээр дэлхий даяар 74 сая хувиар зарагдсан байна. Тэр тусмаа iPhone-6
Хятадад онцгой их эрэлттэй байжээ. 2013 онтой харьцуулахад Хятадад энэ гар
утасны борлуулалт 70 хувиар нэмэгджээ.
43 оюутныг хороосныг тогтоолоо
Мексикийн
ерөнхий прокурор Хесус Мурильо 2014 оны есдүгээр сард алга болсон 43 оюутан
бүгд алуулсан болохыг баталлаа. “Оюутнуудыг хөнөөж, дараа нь шатаагаад Сан-Хуан
гол руу хаясан нь тодорхой боллоо” хэмээн Мурильо мэдэгджээ. Дээрэмчид оюутнуудын
цогцсыг тун няхуур устгасан тул таних ямар ч боломжгүй болсон аж. Одоогоор 43
оюутны дөнгөж нэгийнх нь цогцсыг олоод байна. Саяхан баривчлагдсан Фелипе
Родригес хэмээх дээрэмчин оюутнуудыг хороосон хэргийг гэрчилж байгаа аж.
Нийтдээ энэ хэрэгт 99 хүнийг сэжиглэн баривчлаад байна. Дээрх гэмт хэрэгт
оролцсон бүх хүнийг хариуцлагад таттал мөрдөн шалгалтыг үргэлжлүүлнэ гэжээ.
No comments:
Post a Comment