Saturday, 31 January 2015



Террорист халдлагаа камераар бичсэн байжээ

Парисын супермаркетад хүн барьцаалж дөрвөн хүний аминд хүрсэн Ахмед Кулибали энэ халдлагаа видео камераар бичсэн байжээ хэмээн CNN агентлаг тагнуулын эх сурвалжаас иш татан мэдээлэв. Кулибали халдлагынхаа долоон минутыг, тэр тусмаа гурван хүний амийг хороож буйгаа бичиж амжсан аж. Тэрээр хувцсандаа GoPro камер бэхэлсэн байсан хэмээн мэдээлж байна. Мөрдөн шалгалтад ойр эх сурвалж дамжуулж буйгаар, Кулибали видео бичлэгээ цахим шуудангаар илгээж амжсан бололтой.
Барьцаанаас амьд гарсан хүмүүсийн яриагаар, террорист өөрийн зөөврийн компьютерээс интернэтэд холбогдох гэж оролджээ. Гэвч хэд хэд оролдоод амжилтгүй болсны дараа барьцааны нэг хүнийг авчирч супермаркетад байрлуулсан компьютерээс интернэтэд холбогдсон байна. Кулибали нэгдүгээр сарын 9-нд Парисын нэгэн супермаркетад хоёр Калашников автоматтай нэвтэрч хүмүүсийг барьцаалсан юм. Довтолгооны үеэр дөрвөн хүн амиа алджээ.

Уитни Хьюстоны охин ухаангүй байна

Нэрт дуучин Уитни Хьюстоны охин Бобби Кристина Браун гэртээ ухаангүй байхыг түүний нөхөр олжээ. Түүнийг сэргээх арга хэмжээ авсны дараа эмч дуудаж, эмнэлэгт хүргэжээ. Бобби Кристина эдүгээ ухаангүй хэвээр байна. Охин яагаад ийм байдалд орсон нь тодорхойгүй байна. Цагдаа нар түүний гэрийг нэгжих даалгавар авчээ.

Уитни Хьюстон гурван жилийн өмнө буюу 2012 хоёрдугаар сарын 11-нд нас барсан юм. Тэрээр Беверли-Хиллз дахь зочид буудалд угаалгын өрөөний онгоцонд живсэн байдалтай олджээ. Ганцаардаж, зожигроод байсан Хьюстоныг амиа хорлосон гэж үзсэн билээ. Охин Кристина нь ээжээсээ хойш сэтгэлээр ихэд унаад байжээ. 

No comments:

Post a Comment