Автобус буудсан хэрэгт Украиныг буруутгав
Донецк мужид автобус руу буудсан хэрэг явдал нь Украины
талын үйлдэл хэмээн ОХУ-ын Гадаад хэргийн яамны хүний эрхинй асуудлаарх бүрэн
эрхт төлөөлөгч Константин Долгов мэдэгдлээ. “Донецкт зорчигч тээвэрлэж явсан
автобус руу буудсан нь зэвүүцэл төрүүлж байна. Энэ бол Киевийн хүчний
байгууллагын ээлжит гэмт хэрэг. Энэ хэрэг хямралыг энхийн замаар зохицуулах
хүчин чармайлтыг үгүй хийж байна” хэмээн тэрээр онцолжээ.
Зорчигч тээврийн автобус минометийн буудлагад өртөж 12 энгийн
иргэн амь насаа
Алдсан юм. Украины тал Донецкийн босогчдыг үүнд
буруутгасан байна. АНУ-ын Төрийн департамент энэ хэрэгт Оросыг буруутгажээ.
Silk Road-ийг байгуулсан этгээдийг шүүж байна
Нью-Йорк хотод Silk Road хэмээх онлайн хар зах байгуулсан
Росс Уильям Ульбрихтыг шүүх хурал эхэллээ. Ульбрихт хар тамхи, зэр зэвсэг,
хуурамч баримт бичиг болон бусад хууль бус бараа бүтээгдэхүүн борлуулах,
худалдаж авах сайт байгуулан ажиллаж байсан нь мөрдөн шалгалтын явцад
тогтоогдсон юм. Тэрээр зоосны тусламжтайгаар наймаагаа хийдэг байв. Ульбрихтыг
баривчлах үед тэрээр 18 тэрбум долларын хөрөнгө цуглуулсан байжээ.
Дэлхийн банкны таамаглал
2015 онд Оросын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 2.9
хувиар буурна хэмээн Дэлхийн банк нэгдүгээр сарын “Глобал эдийн засгийн
ирээдүйн төлөв” илтгэлдээ дурджээ. 2016 онд
Оросын эдийн засаг 0.1 хувь, 2017 онд нэг хувиар нэмэгдэж 1.1 хувьд
хүрнэ хэмээн таамаглаж байна. Харин дэлхийн эдийн засаг 2015 онд гурван хувиар
өсөн гэсэн тооцоо гаргажээ. 2014 онд дэлхийн эдийн засаг 3.2 хувиар өссөн юм.
АНУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 2015 онд нэмэгдэж
3.2 хувьд хүрэх бол, 2016 онд 3.0, 2017 онд 2.4 хувь болж буурах ажээ. Евро
бүсийн орнуудын эдийн засгийн өсөлт 2015 онд 1.1 хувьтай байх бололтой.
Танзанид дом, мухар сүсгийг хориглов
Танзанийн эрх баригчид дом, мухар сүсгийн зан үйлийг
хоригложээ. Энэ нь альбинос буюу шар, цайвар арьстнуудыг хамгаалах бодлогын нэг
хэсэг юм. Иргэний идэвхтнүүдийн хэлж
буйгаар, сүүлийн хэдэн жилд Танзанид 70 гаруй альбиносыг бөө, жатгач нарын
үгээр хороожээ. Ийм хүмүүсийн биеийн зарим хэсгээр эм дом хийж хэрэглэвэл эд
баялаг, амжилт авчирдаг гэсэн мухар сүсгийн улмаас альбинос хүмүүсийг хороох нь
түгээмэл үзэгдэл юм. Саяхан Танзанийн баруун өмнөд нутагт дөрвөн настай
альбинос охиныг хулгайлсныг НҮБ хатуу зэмлэн буруутгасны дараа улс орны эрх
баригчид дом, мухар сүсгийн зан үйлийг хориглохоор шийджээ.
К.Роналдо, Ирина Шейк нарын харилцаа төгсгөл болов уу
Дэлхийн шилдэг хөлбөмбөгчөөр гурав дахь удаагаа шалгарсан
Криштиано Роналдо, Оросын загвар өмсөгч Ирина Шейк нарын харилцаа төгсгөл
боллоо хэмээн 101greatgoals сайт мэдээлэв. Ирина португал найз залуугийнхаа гэр
бүлийн хамтаар “Алтан бөмбөг” гардуулах ёслолын ажиллагаанд Цюрихт ирээгүй юм. Мөн
Оросын топ-модель Роналдог гарав дахь “Алтан бөмбөг”-өө авсанд нь баяр
хүргээгүй хэмээн уг сайтад бичжээ. Ирина, Роналдо хоёр сүүлийн таван жилийн
турш хослон амьдарч байгаа билээ.


No comments:
Post a Comment