iPhone утас тагнуулын нууц программтай
АНУ-ын Apple компани үйлдвэрлэдэг iPhone гар утсанд алсын удирдлагаар
идэвхжүүлдэг нууц программ байдаг хэмээн АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын
агентлагийн экс ажилтан Эдвард Сноуден ярилаа. Засгийн газрууд iPhone утсан
дахь тагнуулын нууц программын тусламжтайгаар хэрэглэгчдийг өөрт нь
мэдэгдэлгүйгээр хянаж, тагнаж байдаг хэмээн тэрээр өгүүлж байна. Америкийн
тагнуулын албаны нууцыг дэлхий дахинд задруулсан Сноуден хэзээ ч иймэрхүү нууц
программтай гар утас хэрэглэж байгаагүй аж. “Эдвард хэзээ ч iPhone хэрэглэж
байгаагүй. Тэр энгийн, даруухан утас барьдаг” хэмээн түүний өмгөөлөгч Анатолий
Кучерена “РИА Новости”-д ярьжээ.
iPhone утсанд эзнийх нь оролцоогүйгээр
идэвхжүүлж, хэрэглэгчийн талаарх мэдээлэл цуглуулдаг тусгай программ байдаг
хэмээн баталж байна. Тиймээс Эдвард Сноуден Apple компанийн бүтээгдэхүүнээс эрс
татгалздаг аж. Энэ мэдээллийн дараа Apple компани хэрэглэгчдээ хамгаалахын
төлөө аюулгүй байдлаа дээшлүүлнэ хэмээн амлажээ. iOS 8 үйлдлийн систем нь
хэрэглэгчийн хувийн мэдээллийг гадагш нь алдахгүй байхад зориулагдсан хэмээн
мэдэгдэж байна. Сноуден Америкийн тагнуулын нууц системийг илчилсний дараа Apple
компани Facebook, Google-тэй нэгдэж мэдээллийн аюулгүй байдлын талаарх хуулинд
өөрчлөлт оруулахыг АНУ-ын эрх баригчдаас шаардах болжээ.

No comments:
Post a Comment