Wednesday, 28 January 2015



Норвеги – дэлхийн хамгийн ардчилсан орон

Норвеги улс хоёр жил дараалан дэлхийн хамгийн ардчилсан орноор шалгарч байна. “Economist Intelligence Unit” сэтгүүлийн судалгаагаар, Скандинавын хойгийн энэ орон янз бүрийн зэрэглэлийн тандалтаар хамгийн өндөр оноог авчээ. Сонгуулийн үйл явц, улс төрийн оролцоо, улс төрийн соёл, иргэний эрх чөлөө гэсэн ангилалд тус улс хамгийн дээд буюу 10 оноо авсан байна.
Осло Европын холбоонд байдаггүй. Нефтийн ордоор баян, Европын бусад улсыг бодвол колончлогдож явсан түүх байдаггүй аж. 100 гаруйхан жилийн өмнө  Шведээс салж тусгаар тогтнож байсан Норвеги эхэндээ эдийн засаг, улс төр нь тэгширчихсэн улс байсангүй, харин ч эсрэгээгээ байжээ. Гэсэн хэдий ч нэгэн зууны дараа хойд нутгийнхан хамгийн бага авлигатай, өндөр татварын бодлогоор тэгш бус байдлыг арилгахын төлөө тэмцдэг хүчирхэг улс болон хувирчээ.
Францын эдийн засагч Томас Пикеттигийн “XXI зууны капитал” ном хэвлэгдсэний дараа эдийн засгийн тэгш бус байдлын эсрэг тэмцэл Норвегид томоохон байр суурь эзлэх болов. Ард иргэдээ дэмжихдээ эдийн засаг, нийгмийн арга хэрэгслийг сонгож авсан нь Европын хамгийн бага хүн амын нягтралтай Норвеги орныг тивдээ хамгийн их төрөлттэй орны нэг болгоод байна. Норвеги нь эдийн засгийн хүчирхэг супер гүрэн биш. Цэрэг, зэвсгийн хувьд ч адилхан. Гэвч түүний ардчилсан ололт амжилт нь сайн сайхны төлөө тууштай зүтгэдэг төр улс дээр үндэслэжээ. Норвеги улс ардчилсан манлайллаа хадгалж үлдэхийг хүсвэл цагаачлалын асуудлаа зохицуулж, лал нийгмийн төлөөллийг ардчилсан бүтэц, байгуулалд нэгтгэх, багтаах хэрэгтэй болж байна. Скандинавын энэ оронд өөр тоочоод байх бэрхшээл, зовлон байхгүй. “Норвегид ганцхан бэрхшээл байдаг. Тэгш сайхан амьдралаас уйдах нэг л асуудал байдаг” хэмээн ярьдаг ажээ.

No comments:

Post a Comment