Монголын найман уулчин Өмнөд Америкийн ноён оргилд гарчээ
Н.Мөнхжин
“Хайрхан” клубын найман уулчин Өмнөд Америкийн
ноён оргил Аконкагуад (6962 метр өндөр)
амжилттай гарсан тухай мэдээ ирлээ. Өмнө нь Монголын хоёр уулчин энэ оргилд
гарч байсан бөгөөд анх удаа олон хүнтэй, багаараа авиралт хийсэн нь энэ болж
байна. Уулчид уржигдар өглөө бүтэн багаараа оргилд гарсан тухайгаа сансрын
холбоогоор дуулгасан юм. Ч.Ариунзул, Б.Бямбасүрэн, С.Сумъяабазар, Б.Одмандах,
Б.Гантулга, Э.Соёлмаа, Л.Ганболд Ч.Баярмагнай нар ийнхүү Өмнөд Америкийн ноён
оргилд Монгол улсынхаа далбааг мандууллаа. “Хайрхан” клубын тамирчид 2012 онд
арван хүнтэй багаар Африкийн ноён оргил Килиманжарод амжилттай авирч байсан юм.
No comments:
Post a Comment