Леопольдо Лопес: Намайг шударга
бусаар хорьсоор байна гэж байхгүй, дийлэхгүй
Ерөнхийлөгч Николас Мадурогийн дэглэмийг шүүмжилж, эсэргүүцлийн
жагсаалыг удирдсаныхаа төлөө шоронд хоригдоод нэг жил болж байгаа Венесуэлийн
сөрөг хүчний лидер Леопольдо Лопестэй “АВС” сонин уулзаж ярилцлага авч чаджээ. Тэрээр
хамгийн их хамгаалалттай, эрх баригчдын хамгийн заналт улс төрийн хоригдол юм.
Л.Лопес маш хатуу чанга дэглэмд хоригддог ч “АВС” сонин бичгээр ярилцлага авч
чадсан байна. Засгийн газар түүнийг төрийн эргэлт хийхийг санаархсан хэмээн
буруутгаж байна.
-Та шоронд хоригдсоноор сөрөг
хүчин дахь таны манлайлалд хэрхэн нөлөөлж байна вэ?
-Энэ улс оронд байгаа шударга бус шүүхийн өмнө очихдоо “Намайг шоронд
хийснээр ард түмнийг сэрээх юм бол тэгье, оръё” гэж хэлсэн. Бид ямар төр, ямар
дэглэмтэй учирчихаад байгааг олон сая венесуэльчүүд, дэлхий нийт харлаа. Өөрчлөлт
хийхэд энэ сэтгэхүй их чухал. Би шоронд орсноор сөрөг хүчин дахь миний байр
суурь яасан ч байж болно, тэр хамаагүй. Нэг зүйлийг хэлж чадна, юу гэвэл, би
эндээс гарахдаа сэтгэл, оюун, бие бялдрын хувьд ч илүү хүчтэй болох болно. Сэтгэл
зүйн хувьд хүчирхэгжиж, өс хорсолгүй гарах болно. Үзэн ядалт, өс хорсол л манай
улсыг ийм байдалд аваачаад байна. Өнөөдөр венесуэль иргэдийн 80 хувь нь
өөрчлөлт шинэчлэлийг, 60 хувь нь Мадурог огцрохыг хүсч байна.
-Венесуэльчүүд Мадурог огцрохыг
шаардаж томоохон жагсаал хийж байсан ч тэр огцорсонгүй, систем өөрчлөгдсөнгүй
нэг жил өнгөрлөө..?
-Зөвхөн эсэргүүцлийн замаар системийг өөрчлөх гэж оролдох нь зөв биш. Үндсэн
хуулийн, тайван, хүчирхийллийн бус эсэргүүцлийн замаар өөрчлөлт, шинэчлэлд хүрч
чадна. Учир нь бид ардчилсан нийгэмд юу ч өгдөггүй дарангуйллын өмнө зогсож
байна. Тайван замаар эсэргүүцлээ илэрхийлж, Үндсэн хуулийн механизмийг
идэвхжүүлснээр энэ нийгмийг эрүүлжүүлж чадна.
-Энэ дэглэмийг өөрчилснөөр эдийн
засгийн хямрал төгсөх үү?
-Ардчилсан, шударга, өрсөлдөөнтэй системийг бий болговол эдийн засаг
аяндаа сайжраад эхэлнэ. Эрх баригч дэглэм нь эдийн засгийн хөгжилд саад болдог
үзэгдэл зөвхөн Венесуэльд биш, өөр олон газар байна. Венесуэль улс ардчилсан
бус дэглэмд байгаа гэдгийг иргэдийн олонх нь ойлгож, мэдрэх боллоо.
-Эдийн засгийн хямрал улс төрийн
өөрчлөлт авчирч чадах уу?
-Зөвхөн эдийн засаг, нийгмийн хямрал улс төрийн өөрчлөлт авчирна гэж
байхгүй. Ард түмний хүсэл зориг, Үндсэн хуулийн механизм гол үүрэгтэй. Кубын
жишээ байна. Тэнд эдийн засаг нь 50 жил муу байж ирсэн ч улс төрийн систем нь
улам бэхжсээр ирсэн.
-Олон улсын байгууллагууд, экс
Ерөнхийлөгч нар таныг суллахыг шаардсаар байна. Каракасын Засгийн газар таныг
чөлөөлөхөд юу дутаад байна вэ?
-Цаг хугацааны л асуудал. Намайг хугацаагүйгээр хорьж байна, эрх
чөлөөтэй болно гэдгээ мэдэж байна. Мадуро намайг шударга бусаар хорьсоор байна
гэж байхгүй, дийлэхгүй. Дэлхийн хүний эрхийн байгууллагууд зөвхөн намайг бус,
Венесуэль дахь улс төрийн хоригдлуудыг суллахыг шаардсан.
-АНУ, Куба харилцаагаа сэргээсэн
нь танд ямар санагдаж байна вэ?
-Тивийн ард түмэн нэгдэж нийлэх чухал алхам болсон. Куба улс улам
нээгдэж, ардчилсан өөрчлөлт хийх хэрэгтэй. Ард түмэн нь ч үүнийг хүсч байгаа. Нөгөө
талаар, Венесуэль улс ардчиллын эсрэг, хүний эрхийн эсрэг үйлдлээрээ дэлхийн
нийтээс улам зайгаа барьж, алсалсаар байгаад харамсаж байна.
-Таны эхнэр, гэр бүл их зоригтой
хүмүүс. Венесуэлийн ард түмэнд хандаж юу хэлэх вэ?

No comments:
Post a Comment