Monday, 19 January 2015

арын нүүүүүүүүүүүүүүүрррррррррттттттттттт

Гэрэл зурагчин Тайгер Вудсын шүдийг хугалжээ

Н.Мөнхжин

Дэлхийн шилдэг гольфчин  Тайгер Вудс харйтай тамирчин Линдси Вонныг дэмжихээр Италийн цанын баазад очжээ. Вонн өчигдөр Италийн Кортина Ампеццод  ялалт байгуулж Дэлхийн аваргын цуврал гараанд 63 дахь ялалтаа байгуулсан юм. Хайртай тамирчнаа бариан дээр хүлээж байсан Тайгер Вудс нэгэн гэрэл зурагчны аппаратад өртөж үүдэн шүд нь унажээ. Гэрэл зурагчин байраа солих гэж огцом хөдөлгөөн хийсэн нь нэрт гольфчийг шүдгүй болгож орхисон аж. Дашрамд сонирхуулахад, Вудс салсан эхнэр хүүхэдтэйгээ эргэн нийлсэн бололтой. Тэрээр олон хүүхэнтэй холбоотой байсан нь илэрч, швед эхнэр нь хүүхдүүдээ аваад нутаг буцаад байсан юм. 

No comments:

Post a Comment