Бүдүүн хос Засгийн газраас тэтгэмж нэхэж байна
Хамтдаа 320 кг жин татдаг британи хос Засгийн газраасаа
сарын хоёр мянган паундын тэтгэмж нэхэж байна. “Ажил хийхэд дэндүү тарган
учраас бидэнд ийм хэмжээний тэтгэмж өгөх ёстой” хэмээн Английн Девон хотын
шинэхэн хос Стив Бийр, Мишель Комбе нар ярьжээ. Дашрамд сонирхуулахад тус хотын
насанд хүрсэн иргэдийн 60 хувь нь илүүдэл жинтэй байдаг тул “Бүдүүн хот” хэмээх
хочтой болсон юм. Зургаан удаа гэрлэж байсан ноён Бийр 198 кг жинтэй, сүүлийн
таван жилд ажил хийгээгүй аж. Одоо гэртээ сууж, асрагчид өдөрт хоёр удаа ирж
биеийг нь угааж, хувцасладаг байна.
Харин шинэхэн гэргий Комбе нь ажил хийж байгаагүй,
хэтэрхий тарган учраас тохирох ажил олддоггүй хэмээн ярилаа. Тэд метаболизм
буюу таргалалт, чихрийн шижин, цусны даралт ихсэх өвчтэй учир хөгжлийн
бэрхшээлтэй иргэдийн тэтгэмж авч амьдардаг ажээ. Гэрт нь ирж биеийг нь угааж
цэвэрлэж, хувцасладаг асрагч нарын жилийн найман мянган паундын цалинг төсвөөс
гаргадаг. Бүдүүн хос хуримнаасаа өмнө бага ч болтугай жин хасахыг хичээсэн ч
кебаб, хятад хоол, болоньез шпагетти зэрэг дуртай хоолноосоо татгалзаж чадаагүй
тул нэмэргүй болжээ.
Либерид сургуулиуд нээгдэнэ
Эбола вирусээс болж хаагдаад байсан Либери дахь
сургуулиуд хоёрдугаар сараас нээгдэхээр боллоо. Улс орны эрх баригчид 2014 оны
долдугаар сард аймшигт тахлын улмаас бүх сургуулийг хааж, хөл хорио тогтоох
шийдвэр гаргасан юм. Эбола вирусын тархалтын улмаас Сьерра-Леонл мөн сургуулийг
хаасан ажээ. Либерид сургуулийн насны хоёр сая орчим хүүхэд байдаг бөгөөд тэд
энэ зургаан сарын хугацаанд радиогийн тусламжтайгаар хичээлээ үзэж байжээ. Хичээлийг
тасалдуулахгүйн тулд Засгийн газраас ийм хөтөлбөр хэрэгжүүлсэн байна.
Царнаевийг шүүх хурал эхэлнэ
2013 оны дөрөвдүгээр сард Бостоны марафон гүйлт дээр
халдлага үйлдсэн Жохар Царнаевийг Бостон дахь шүүхийн танхимд авчрах гэж байна.
Шүүгч нар иргэний төлөөлөгчдийг сонгохын төлөө саналаа өгчээ. Ойрын гурван
өдөрт 1200 орчим хүнийг шүүх дээр дуудаж, тэднээс иргэний төлөөллийн шүүхийг
сонгох юм. Шүүх хурлын гол үйл явц нэгдүгээр сарын 26-нд эхэлж гурваас дөрвөн
сар үргэлжилнэ хэмээн шүүгч нарын ахлагч Жорж Тул мэдэгдлээ. Ах дүү хоёр
террористоос амьд үлдсэн Жохар Царнаевийг Бостоны марафоны бариан дээр бөмбөг
дэлбэлсэн хэрэгт буруутгаж байна. Тэд будаа агшаагч ашиглан тэсрэх бөмбөг хийж
халдлага үйлдсэнээр гурван хүний аминд хүрч, олон арван хүнийг шархдуулсан юм.
Цагаан ордон: Нефтийн үнийн уналт АНУ-ын эдийн засагт тусалж
байна


No comments:
Post a Comment