Халуун
үнсэн үүл хүний аминд хүрлээ
Индонезийн Суматра арлын хойд хэсэгт орших
Синабунг галт уул идэвхжиж халуун үнсэн үүл цацаж 11 хүний аминд хүрчээ.
Синабунг уулнаас холгүй орших тосгон дээр үнсэн үүл буусан аж. Нас барсан
хүмүүсийн дөрөв нь галт уул үзэхээр ирээд байсан сургуулийн сурагчид байжээ.
400
жил чимээгүй унтсан Синабунг галт уул 2010 оны наймдугаар сард сэрсэн юм. 2013
оны наймдугаар сард, 2014 оны нэгдүгээр сард бас идэвхжин үнс цацаж байжээ. Индонезийн
Суматра арал нь Номхон далайн галын бүсэд байдаг. Тиймээс олон галт уултай,
газар хөдлөлт их болдог ажээ.
Курилийн
арлын талаарх хэлэлцээг идэвхжүүлэхээр тохирчээ
Японы Гадаад хэргийн сайд Фумидо Кишидо, Оросын
зиндаа нэгт сайд Сергей Лавров нар Курилийн арлын маргааныг зохицуулах яриа
хэлэлцээг идэвхжүүлэх талаар ярьж тохирлоо хэмээн The Japan Times сонин
мэдээлэв. Мюнхенд болж буй бага хурлын үеэр хоёр сайд уулзаж ярилцсан байна.
Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар хоёрдугаар
сарын 8-нд уулзаж хэлэлцээ хийхээр болсныг тэд баталлаа. Мөн энэ онд Кремлийн
тэргүүн Японд айлчлах юм.
Сонгуулийн
дүнг хоёрдугаар сарын 23-нд зарлана
Тайландад
болсон хугацаанаас өмнөх парламентын сонгуулийн дүнг зарлахыг хойшлуулжээ. Санал
авсан хэсгүүдийн 10.8 хувийнх нь ажлыг сөрөг хүчнийхэн тасалдуулсан тул үр дүнг
зарлахыг ийнхүү хойшлуулж байна хэмээн Сонгуулийн ерөнхий хорооноос мэдэгдэв. Тиймээс
сонгуулийн эцсийн дүнг хоёрдугаар сарын 23-нд олон нийтэд зарлахаар болжээ.
Сөрөг
хүчнийхэн энэ сонгуулийг анхнаас нь эсэргүүцэж, Бангкок хотын замуудыг хааж
байсан юм. Тэд Инглак Чинават тэргүүтэй Тайландын Засгийн газрыг даруй огцрохыг
шаардаж байгаа билээ.
Dubai
Mall-д 75 сая хүн зочилжээ
Дэлхийн
хамгийн алдартай, хамгийн том дэлгүүр гэгдэж байгаа Dubai Mall-д өнгөрсөн онд
75 сая хүн зочилж, тэргүүн байраа хадгалж үлдлээ. Тус дэлгүүрийн зочдын тоо
2012 онтой харьцуулахад 15 хувиар өсч, худалдааны хэмжээ нь 26 хувиар
нэмэгджээ. Dubai Mall-аар өдөрт 200 мянган хүн үйлчлүүлдэг байна. АНУ-ын Mall
of America, Британийн Bullring Birmingham
дэлгүүрт 40 сая хүн зочилжээ.
2008
онд нээгдсэн Dubai Mall нь хамгийн том талбайтай (1.2 сая кв метр) худалдааны төв юм. Тэнд 1200 дэлгүүр, 250 өрөөтэй зочид буудал, дэлхийд
хамгийн томд тооцогдох аквариум, 120 зоогийн газар, 14 мянган автомашины
зогсоол бий. 2015 онд Dubai Mall-ийг 93 мянган кв метрээр өргөтгөхөөр төлөвлөж
байна.


No comments:
Post a Comment