Оросын
цэргийн хөлөг онгоц Гаванад иржээ
Оросын
цэргийн хөлөг онгоц Кубын Гавана хотод ирж, үнэн алдартны шашны сүмийн хавьд
зангуугаа хаян зогсчээ. Тагнуулын зориулалттай, дунд зэргийн уг хөлөг онгоцонд
200 орчим цэргийн албан хаагч байгаа бөгөөд зенитийн пуужингаар тоноглогджээ. Кубын
эрх баригчид энэ нь ямар учиртай хөлөг онгоц болох талаар ямар нэг тайлбар
хийсэнгүй. Зарим хэвлэлд, Оросын цэргийн
хөлөг онгоц Кубад ирснийг Венесуэль дахь бослого, хөдөлгөөнтэй холбон
тайлбарлаж байна.
Qantas ажлын байраа таван мянгаар цомхотгоно
Австралийн
Qantas авиакомпани алдагдлаа бууруулахын тулд ажлын байраа таван мянгаар цомхотгох
болсноо зарлалаа. 2013 хоёрдугаар хагаст тус компани 210 сая долларын алдагдалтай
ажиллажээ.
Qantas
Австралийн хамгийн том, дэлхийд хамгийн анх байгуулагдаж байсан авиа
компаниудын нэг юм. Тус компани Австралийн дотоодын зорчигчдын 65 хувийг
тээвэрлэдэг. Мөн Австралид ирж, гарч буй зорчигчдын 19 хувь нь тус компанийн
онгоцоор нисдэг ажээ.
АНУ
Украинд тэрбум доллар өгч магадгүй
АНУ-ын
эрх баригчид Украины эдийн засгийн
сэргээхэд зориулж нэг тэрбум долларын тусламж үзүүлж болох юм хэмээн
Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри мэдэгдлээ. Энэ мөнгийг зээлийн баталгаа
гаргахад ашиглах ажээ. Олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс санхүүгийн тусламж
үзүүлэх амлалтын хүрээнд дээрх тусламжийг үзүүлнэ хэмээн Керри онцлов. Европын
холбоо мөн Украинд 1.5 тэрбум долларын тусламж үзүүлэх боломжийг судалж байна.
Ж.Керри сэтгүүлчидтэй уулзах үеэрээ “Оросууд Украинд цэргээ оруулбал ноцтой
алдаа болно” хэмээн онцлон тэмдэглэжээ.
Венесуэльд
Уго Чавесийн хөшөөний толгойг тасджээ
Венесуэльд
балмад этгээдүүд Уго Чавесийн хөшөөний толгойг тасджээ. Хэдийгээр цэргийн албан
хаагчид хүч нэмэгдүүлэн эргүүл хийж байсан ч жагсагчид Сан-Антонио хотод байдаг
экс Ерөнхийлөгчийн хөшөөнд хүрч, толгойгүй болгож хаясан аж.
Өнөөгийн
төрийн тэргүүн Николас Мадурог эсэргүүцсэн жагсаал цуглаан тус улсад хэдэн өдөр
үргэлжилж байна. Нийтдээ 50 орчим хүн мөргөлдөөний золиос болж амиа алдсан
хэмээн мэдээлэв. Зам харгуйг хаасан тул түргэн тусламжийн тэрэг саатаж хүний
амь үрэгдэж байгаа ажээ.
China
Mobile 5G сүлжээний стандартыг боловсруулж байна


No comments:
Post a Comment