Facebook
WhatsApp мессенжерийг 16 тэрбум доллараар худалдаж авна
Facebook
нийгмийн сүлжээ гар утсаар зурвас солилцдог WhatsApp программыг 16 тэрбум
доллараар худалдаж авах болсноо мэдэгдлээ. Ойрын өдрүүдэд энэ наймааг хийж дуусгана
хэмээн Facebook зарлав. WhatsApp Facebook-ийн 12 тэрбум долларын хувьцааг
эзэмшиж, дээр нь дөрвөн тэрбум долларыг бэлнээр авах юм. Мөн WhatsApp-ийн
ажилтнууд дөрвөн жилийн хугацаанд Facebook-ийн гурван тэрбум долларын хувьцааг худалдаж авах эрхтэй
болжээ.
WhatsApp
нь Америк, Европт түгээмэл хэрэглэдэг гар утасны мессенжер юм. Энэ программыг ашиглан
гар утсаараа зурвас, зураг, видео, дуут файл солилцдог. Дэлхий дээр WhatsApp
программыг 500 сая хүн хэрэглэдэг ажээ.
Филип
Хоффман эд хөрөнгөө найз бүсгүйдээ үлдээжээ
Оскарын
шагналт Америкийн жүжигчин Филип Сеймур Хоффман хоёрдугаар сарын 2-нд 47
насандаа амиа хорлож хорвоог орхисон билээ. Тэрээр өөрийн эд хөрөнгөө найз
бүсгүй, хүүхдүүдийнх нь ээж Марианна О’Доннеллд гэрээслэн үлдээсэн байжээ. 2004 оны аравдугаар сард
бичсэн түүний гэрээслэлийг хоёрдугаар сарын 19-нд Нью-Йоркийн шүүх дээр уншиж
танилцуулсан байна. Ийнхүү түүний үлдээсэн 600 орчим мянган долларын хөрөнгө найз бүсгүй Марианнад
очиж байгаа аж. Тэд 15 жил хамт амьдарч, гурван хүүхэдтэй болсон юм. Нэрт
жүжигчний хар тамхины зуршлаас болж тэд хэдэн сарын өмнөөс тусдаа амьдарч
байжээ.
Иракийн
курдууд Турк руу нефть гаргана
Иракийн
автономит бүс нутаг болох Иракийн Курдистан Багдадын хараа хяналт дор хөрш Турк
руу нефть экспортлохоор болжээ. Энэ тухай Иракийн дэд Ерөнхий сайд Хусейн
Шахрастани мэдэгдэв. Иракийн нефтийг экспортлох бүрэн эрхтэй компани нь SOMO
юм. Иракийн курдуудын Засгийн газар SOMO компанид төлөөлөлтэй болно хэмээн Шахрастани ярилаа.
Иракийн төвийн Засгийн газар, курдуудын автономийн эрх баригчид ийнхүү
тохиролцоонд хүрсэн нь улс орны хөгжилд томоохон алхам боллоо хэмээн тоймч, ажиглагчид
онцолж байна.
Хятад
цэргүүдэд танк жижигдэж байна
Хэдэн
жилийн өмнө үйлдвэрлэгдсэн танкууд Хятадын армийн цэргүүдэд багадах болжээ.
Сүүлийн 20 жилд хятад цэргүүдийн дундаж өндөр хоёр, бүсэлхийний тойрог таван
см-ээр нэмэгджээ. Тиймээс 30 жилийн өмнө зохион бүтээсэн танк хятад цэргүүдэд
тун давчуу боллоо хэмээн хэвлэлд бичжээ. Үүнээс гадна орчин үеийн хятад
цэргүүдэд винтов буу нь бас “гологдох” болсон байна. “Винтов буу хэтэрхий
богино байгаа нь шагайж байгаа буудахад хүндрэл учруулж байна” хэмээн China Military
Online-д онцолжээ. Хятадын эрх баригчид цэргийн албан хаагчдад тохирсон орчин
үеийн зэвсэг, техник бүтээх ажлыг эхлүүлэхээр бэлтгэж байна.
Өөрийнхээ
үсээр цамц, малгай хийжээ



No comments:
Post a Comment