Бразилд
зургаан сая хүн гэрэл цахилгаангүй болжээ
Бразилийн
эрчим хүчний системд ноцтой доголдол гарсны улмаас зургаан сая орчим оршин
суугч гэрэл цахилгаангүй болоод байна. Хамгийн том Сан-Паулу, Рио-де-Жанейро
хотод цахилгаан хэсэгчлэн тасарчээ. Улс орны өмнөд, хойд болон төвийн нутгаар
бас гэрэл цахилгаангүй болоод байна. Эрчим хүчний сайд “Гэрэл цахилгаан
тасалдах ямар ч эрсдэл байхгүй байна” хэмээн мэдэгдсэнээс нэг өдрийн дараа ийм
юм болжээ. Бразилд зун усны түвшин буурч усан цахилгаан станцын хүчин чадал
муудсанаар бусад станцуудын ачаалал ихэсч доголдол гарах нь их байдаг аж.
Шотландад
ижил хүйстний гэрлэлтийг хуульчлав
Ижил
хүйстний гэрлэлтийг хууль ёсны хэмээн үзсэн хуулийг Шотландын парламент батлав.
105 гишүүн дэмжиж, 18 нь эсрэг санал өгчээ. Шотландын хоёр том сүм энэ хуулийг
эсэргүүцэж байсан ч нэмэр болсонгүй. Хуулиндаа, шашны байгууллагууд ижил
хүйстний гэрлэлтэд оролцох албагүй хэмээн зааж өгсөн байна.
Эдүгээ
Англи, Уэльст ижил хүйсний гэрлэлтийг дэмжсэн хууль үйлчилж байна. Их Британид
харъяалагддаг газар нутгаас ганцхан Хойд Ирландад энэ гэрлэлтийг хуулиар хүлээн
зөвшөөрөхгүй байгаа юм. Дэлхийн 16 оронд ижил хүйстний гэрлэлтийг хүлээн
зөвшөөрөөд байна.
Ливийн
химийн зэвсгийг устгаж дуусчээ
Ливи
улс үхэл тарих аюултай химийн зэвсгийн сүүлчийн нөөцөө устгаж дууслаа хэмээн
тус улсын Гадаад хэргийн сайд Мохамед Абдель Азиз мэдэгдэв. Хорт хий агуулж
байсан сүүлчийн зэвсгийг нэгдүгээр сарын сүүлчээр устгажээ. Ливи дахь химийн зэвсгийг
устгах үйл явц 2004 онд буюу эдүгээ байхгүй болсон лидер Муаммар Каддафийн үед
эхэлсэн юм. Тэр үед Ливийн арми 13 тн хорт хийн нөөцтэй байжээ. Иргэний дайн
дууссаны дараа хурандаа Каддафийн нууж байсан химийн зэвсгийг үргэлжлүүлэн
устгасан байна. Энэ үйл явцад Герман, Канад, Америк туслажээ.
Төр
улсыг шүүмжилсэн сэтгүүлч 12 жилийн ял сонслоо
Саудын
Арабын шүүх улс орны удирдлагыг терроризмийн эсрэг олигтой тэмцэхгүй байна
хэмээн шүүмжилсэн сэтгүүлч Вайди Газзавид 12 жилийн ял оноолоо. Түүнийг хаан
Абдуллад тэрсэлсэн, бослого хөдөлгөөнд уриалан дуудсан, төр улсыг доромжилсон
хэмээн үзсэн байна. Газзави “Терроризм, “Аль-Кайда” хоёр Саудын Арабт орж ирлээ”
хэмээн телевизээр ярьсныхаа төлөө ийнхүү шийтгүүлэв. Түүнд 12 жилийн ял
оноосноос гадна хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллах эрхийг нь хасч, 20
жилийн дотор улс орноос гарч явахыг хоригложээ. Саудын Арабт хэвлэл мэдээллийн
хэрэгслийн нарийн чанд хянадаг. Шариатын хуульд харшилсан, бусад улсын ашиг
сонирхолд нийцсэн, үндэсний аюулгүй байдалд хохирол учруулахуйц мэдээ, материал
нийтлэхийг хориглодог ажээ.
Пол
Уокер бүх хөрөнгөө 15 настай охиндоо үлдээсэн байжээ
2013
оны арваннэгдүгээр сард автомашины ослоор харамсалтайгаар хорвоог орхисон нэгрт жүжигчин Пол Уокер өөрийн бүх хөрөнгөө
15 настай охин Медоу Уокерт гэрээслэн үлдээсэн байжээ. Тэрээр найз хүүхэн болон
гэр бүлийн бусад гишүүддээ юу ч гэрээслэж үлдээгээгүй хэмээн Daily News сонин
мэдээлэв. Ийнхүү охин Медоу нь насанд хүрэхээрээ эцгийнхээ үлдээсэн 25 сая
долларыг захиран зарцуулах эрхтэй болж байна.
Медоу
Уокер ээж Ребекка Сотеростой Хавайд өсч торнижээ. Гэвч сүүлийн үед аавтайгаа
Калифорнид амьдарч байсан аж. Эдүгээ тэрээр ээжтэйгээ амьдарч байна. Медоу
Уокерийн асран хамгаалагчаар кино одын ээж Шерил Уокер томилогдсон байна.
Америкууд
Герхард Шредерийн утсыг чагнаж байжээ
АНУ-ын
тусгай албад Холбооны бүгд найрамдах Герман улсын канцлер Герхард Шредерийн
утсыг чагнаж байсан тухай The Guardian сонин мэдээлэв. АНУ-ын Засгийн газарт ойр
эх сурвалж болон Эдвард Сноудений задруулсан мэдээллээс иш татан ийнхүү
мэдээлсэн байна. Г.Шредер Иракийн дайныг эсэргүүцдэг байсан нь түүнийг тагнах
шалтгаан болсон бололтой. Америкууд мөн өнөөгийн канцлер Ангела Меркелийн утсыг
чагнадаг байсан нь ил болж бөөн шуугиан дэгдэж байсан. Олон улсын шахалтад
автсан Барак Обамагийн засаг захиргаа саяхан гадаадын улс орнуудын лидерийг
тагнаж чагнахыг хориглосон тушаал гаргасан билээ.
Хойд
Солонгосын “Хоёрдугаар хүн” Сочид ирнэ
Хойд
Солонгосын Ардын дээд чуулганы дарга Ким Ён Нам тэргүүтэй төлөөлөгчид Сочигийн
өвлийн олимп руу морджээ. Тус улс ийм өндөр зиндааны төлөөлөгчөө илгээж байгаа
нь Хойд Солонгос, Оросын найрсаг харилцаа, хоёр орны ард түмний гүнзгий
нөхөрлөлийг дахин батлан харуулж байна хэмээн Пхеньяны албан ёсны мэдээллийн
агентлагийн мэдээнд онцолсон байна.
Ким Ён Нам нь улс эх
орондоо залуу удирдагч Ким Чен Уны дараа орох эрх, зиндаатай улстөрч юм. Тэрээр
1998 оноос хойш Хойд Солонгосын Ардын дээд чуулганы даргаар ажиллаж байна.
Дашрамд сонирхуулахад, Хойд Солонгосын нэг ч тамирчин Сочигийн олимпод
оролцохгүй ажээ.



No comments:
Post a Comment