Wednesday, 12 February 2014

Хэй, хай.... өчигдрийн Марадонагийн мэдээг нэмээд оруулчаарай... тэгээд болох байлгүй дээ.... 

“Ягаан барс”-ын гишүүнийг баривчлав

Испанийн Мадрид хотод “Ягаан барс” гэмт бүлэглэлийн нөлөө бүхий гишүүн Борко Илинчичийг баривчилжээ. Дубай хотын үнэт эдлэлийн Graff дэлгүүрийг дээрэмдэж, гурван сая еврогийн алмааз эрдэнэ авч явсан хэрэгт түүнийг сэжиглэж байна. Серб гаралтай Илинчичийг Мадрид хотын нэгэн зочид буудлаас хөлсөлсөн автомашиндаа сууж гарах үеэр нь баривчилсан байна.
“Ягаан барс” нь үнэт эдлэлийн хулгай, дээрмээр дагнадаг томоохон мафи юм. Тус бүлгийнхэн нягт тооцоо, төлөвлөгөөтэйгээр дээрэм үйлддэгээрээ бусдаас ялгардаг. Бүлгийн ихэнх гишүүд нь серб үндэстнүүд байдаг ажээ.

Хойд Солонгос алсын тусгалтай пуужин туршсан уу

Хойд Солонгос 2013 оны арванхоёрдугаар сарын 25-нд алсын тусгалтай пуужингийн хөдөлгүүр туршсан байх магадлалтай байна хэмээн NHK телевиз дипломат эх сурвалжаас иш татан мэдээлэв. Туршилт Хойд Солонгосын баруун хэсгийн “Сохэ” сансрын талбай дээр болсон бөгөөд уг хөдөлгүүр тив хоорондын KN-08 пуужин тээвэрлэхэд ашиглагддаг аж. “Сохэ” талбайн хөөргөх хэсгийг өргөтгөх ажил явагдаж байна хэмээн эх сурвэлж мэдээллээ. Хөөргөх тавцангийн өндөр 37 метр байсныг 52 метр болгосон байна.  

Мексик дээрэмчин 800 хүн алснаа хүлээн зөвшөөрөв

Мексикийн иргэн Эрнесто Чавес Кастильо 800 орчим хүн алснаа хүлээн зөвшөөрлөө хэмээн орон нутгийн хэвлэлүүд мэдээлэв. Тэрээр 2012 онд Мексикийн Сьюдад-Хуарес хотод баривчлагдаж, дараа нь АНУ-д хүргэгдсэн юм. Barrio Azteca дээрмийн бүлэгт харъялагддаг байсан Кастильо цагдаа нар, ард иргэдийг айдаст автуулах зорилгоор толгойлогчийнхоо тушаалаар өдөр бүр хүн алдаг байснаа мэдүүлжээ.  
2010 оны гуравдугаар сард Сьюдад-Хуарес хотод АНУ-ын консулын ажилтнуудыг хөнөөсөн хэрэгт түүнийг сэжиглэж байгаа аж. Тус хот нь Мексикийн хамгийн их гэмт хэрэг, аллага гардаг хот ажээ. Кастильо эдүгээ дээрмийн бүлгийн толгойлогч Артурогийн талаар мэдүүлэг өгч байна.

No comments:

Post a Comment