Tuesday, 18 February 2014

Сөрөг хүчний лидерийг дэмжсэн олон мянган хүн гудамжинд гарчээ

Венесуэлийн сөрөг хүчний лидер Леопольдо Лопесийг баривчилсныг эсэргүүцсэн олон мянган хүн Каракасын гудамжинд гарч жагсчээ. Лопес дэмжигчдийнхээ хамтаар жагсаал зохион байгуулж, өөрийг нь гэмт хэрэгт буруутгаж байгаа эрх баригчдад няцаалт өгчээ. Үүний дараа түүнийг цагдаа нар баривчилж авч явжээ. Зарим мэдээллээр, Лопес сайн дураараа цагдаа нарт бууж өгсөн бололтой. Сөрөг хүчний лидерийг хуягт автомашинд суулган авч явсан байна.

Лалын дайчид Египетийн аялал жуулчлалд заналхийлж байна

Синайн хойгт үүрлэсэн лалын дайчид гадаадын жуулчдад ноцтой аюул заналхийлэл учруулах боллоо хэмээн Египетийн Ерөнхий сайд Хазем Беблауи мэдэгдлээ. Эрх баригчид улс оронд зочилж байгаа гадаад иргэдийг хамгаалахын тулд нэмэлт арга хэмжээ авч эхлээд байна. Лалын “Ансар Бэт аль-Макдис” бүлэг жуулчдын дахин довтолгоо хийхээр зэхэж байгааг эх сурвалжууд мэдээлэв.
Өнгөрсөн ням гаригт тус бүлгийнхэн Синайд жуулчдын автобусыг дэлбэлж, гадаадын гурван жуулчны аминд хүрсэн юм. Аялал жуулчлал нь Египетийн эдийн засгийн гол эх үүсвэрийн нэг бөгөөд 2011 онд Ерөнхийлөгч Хосни Мубаракийг албан тушаалаас нь зайлуулснаас хойш энэ салбар уналтад оржээ.

No comments:

Post a Comment