Tuesday, 18 February 2014

А.Брейвик өлсгөлөн зарлахаар зэхэж байна

Буйдан ор, видео тоглоом, өрөөний зай талбай, бэлтгэлийн өрөөнд сэтгэл дундуур байгаа алуурчин Андерс Брейвик өлсгөлөн зарлана гэдгээ шоронгийн хуягуудад мэдэгджээ. Тэрээр Playstation 2 тоглоомыг Playstation 3-аар сольж өгөхийг шаардаж байгаа аж. Мөн түүнийг нацист үзэлтэй хоригдлуудтай уулзуулахаа больсныг эсэргүүцэж байна. Тэрээр энэ хүсэлтээ бичгээр илэрхийлж, өмгөөлөгчдөө өгчээ.
Андерс Брейвик Ослод дэлбэрэлт зохион байгуулж, дараа нь Утойя арал дээр очиж 77 хүнийг буудаж алсан хэргээр 21 жилийн ял эдэлж байгаа билээ. Тэрээр уугуул норвегиүдийн эрхийг боомилж байгаа олон талт соёлыг эсэргүүцэхдээ ийм үйлдэл хийсэн хэмээн өөрийн гэмт үйлдлээ зөвтгөдөг ажээ.


No comments:

Post a Comment