Арваннэгдүгээр
сараас хойш сөрөг хүчнийхэнд эзлэгдээд байсан Майдан буюу нийслэл Киев хотын
төв талбайг өчигдөр цагдаа нар довтолж, тэнд хуарагнаад байсан жагсагчдыг
тараах гэж оролджээ. Гэвч цагдаа, жагсагчдын хооронд ширүүн мөргөлдөөн
дэгдсэний улмаас 18 хүн амиа алдсан дотор долоон цагдаа байна хэмээн мэдээлэв.
Гэмтэж, бэртсэн хүний тоо хэдэн зууд хүрчээ. Зуу орчим цагдаа жагсагчдад
зодуулан гэмтсэн байна. Амиа алдсан хүмүүсийн
дунд Украины “Вести”
сонины сэтгүүлч Вячеслав Веремий байна.
Тэрээр 19-ний шөнө бууны суманд өртөж шархдан, эмнэлэгт хүргэгдээд нас баржээ.
Үүний дараа сөрөг хүчний
лидерүүд Ерөнхийлөгч Виктор Януковичтай уулзсан ч хямралыг намжаах тохиролцоонд
хүрч чадсангүй. Украины парламентын Эрх зүйн хорооны дарга Вадим Колесниченко
эсэргүүцлийн хөдөлгөөн болон эрх баригчдын хариу арга хэмжээний талаар ярьж
байна.
Tuesday, 18 February 2014
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment