Анна Чапман: Та нар намайг сайн
мэдэхгүй л байна
Шаргал үстэй, үзэсгэлэнт
бүсгүй Анна Чапман Орост төдийгүй дэлхий нийтэд алдаршсан билээ. Тэрээр АНУ-д
тагнуул хийж байгаад илчлэгдэн баривчлагдсан ч Орост тагнуул хийж байсан
америкуудаар солигдон эх орондоо буцаж ирсэн юм. Тэрээр эдүгээ санхүүч, сэтгүүлч,
олон нийтийн зүтгэлтэн зэрэг олон гуншинтай. Саяхнаас залуучуудыг дэмжих “Ухаан”
сангийн тэргүүнээр ажиллах болжээ. “АиФ” сонин Чапмантай уулзжээ.
-Анна, яагаад залуу эрдэмтдийг дэмжихээр шийдэв ээ?
-Шинжлэх ухааны
тусламжтайгаар дэлхийг өөрчилж, гэнэтийн үхлийг цөөрүүлж, хөгшрөх явцыг
удаашруулж чадна гэдгийг хүмүүс ойлгоосой гэж хүсч байна. Хавдар болон
насжилтаас шалтгаалдаг бусад өвчнийг зөвхөн шинжлэх ухаан, биотехнологийн
аргаар ялан дийлж чадна.
-Тэгээд явж явж та шинжлэх ухаантай хорших болсон нь зарим хүмүүст сонин
санагдаж байх шиг байна...?
-Үнэндээ хүмүүс намайг
мэдэхгүй байна л даа. Би Англид амьдарч байхдаа биотехнологийн салбарт
инновацийн санхүүчээр суралцаж, ажиллаж байсан. Шинжлэх ухааны ажил,
боловсруулалтад хөрөнгө оруулах нь өрнөдөд ихэд хөгжсөн, багтаамжтай зах зээл.
Тиймээс шинжлэх ухаан, бизнесийг уялдуулах чадвар, туршлага надад бий.
-“Зөвлөлтийн үед ийм, тийм байлаа...” гэж ярихыг бид их сонсдог. Даяаршил,
телевизийн сериал, интернэт, компьютерийн тоглоомын эрин үед өссөн одоо
үеийнхэн сэхээтний, мэдлэгийн талаараа эцэг эхчүүдээсээ хоцорч байна гэж та
боддог уу?
-Мэдээж үгүй. Бидний
байгаа газарт үргэлж сайн зүйл байдаг. Харин ч бидний үеийнхэн илүү сайн, илүү
хүчтэй болсон гэдэгт итгэлтэй байна. ЗХУ-ын техникийн түвшинг өнөөдрийн
Оросынхтой яаж харьцуулж болох билээ. Тэр үед замналаа эхлүүлж байсан эрдэмтэд “Бидний
үед илүү сайн, сайхан байсан” гэж ярьдаг. Тэдний зөв, учир нь тэр үед шинжлэх
ухаан, судалгаа, шинжилгээнд их мөнгө зарцуулдаг байсан.
-Орост инновацийн бодит эрэлт хэрэгцээ байна уу?
-Та хоёр дахин их
наслахыг хүсч байна уу. Зовж, тарчилж үхмээргүй байна уу. Донор хүрэлцэхгүйн
улмаас ойр дотны хүнээ алдахыг хүсэхгүй байгаа биз дээ? Нисэх онгоц хоёр дахин
хурдан нисээсэй гэж бодож л байгаа биз дээ? Асуулт ингээд цаашаа үргэлжилнэ.
Харин хариулт нь тодорхой.
-Та их сургуулийн оюутнуудтай байнга уулзаж байдаг. Залуус юу хүсч байна
даа?
-Залуус бол гайхалтай л
даа. Гэхдээ тэднээс үр дүн хүлээж, найдаж болохгүй. Шинэ санал, санаачилгыг
дэмждэг, санхүүжүүлдэг бодлого хэрэгтэй байна. Та харсан биз дээ, манай залуу,
ирээдүйтэй тамирчид, эрдэмтэд мухлагийн гадаа шар айраг шимээд л, самар цөмөөд
л сууж байна.
-Залуус өнөөдөр бизнесмэн, загвар зохион бүтээгч, жүжигчин, депутат болно л
гэж ярьдаг болж. Залуус залуу эрдэмтэн гэж дуудуулах цаг хэзээ юм бол?
-Мөдхөн ийм цаг ирэх
болно.
-“Тархины алдагдал” буюу нэртэй эрдэмтэн, шинжлэх ухааны ажилтнууд эх орноо
орхин явах нь их байна, тийм үү?


No comments:
Post a Comment