Катарт
энэтхэг ажилчид олноороо нас баржээ
Британийн Guardian сонин
мэдээлж буйгаар, Катар улсад 2012 оноос хойш 500 гаруй энэтхэг ажилчин нас
баржээ. Катар дахь Энэтхэгийн Элчин сайдын яам энэ тоог баталсан ч илүү
дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнгүй. Катарын Хөдөлмөрийн яамны төлөөлөгч “Энд
байгалийн жамаараа, автомашины ослоор, мөн ажлын байран дээрх ослоор нас барсан
хүмүүс орж байгаа” хэмээн мэдэгдэв. 2022 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга
шалгаруулах тэмцээний барилга байгууламж дээр ажиллаж байгаа хүмүүс олноороо
амь насаа алдсан хэмээн мэдээлж байна. 2013 онд гэхэд л Катарт 185 балба
ажилчин ажлын байран дээрх осол гэмтлийн улмаас нас баржээ.
No comments:
Post a Comment