А.Турчинов
зэвсэгт хүчний дээд командлагч болов
Украины
Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч, парламентын дарга Александр Турчинов Украины
зэвсэгт хүчний дээд командлагчийн үүргийг өөртөө авчээ. “Украины Үндсэн хуулийн
106-р бүлгийн 17-р заалтыг үндэслэн Украины зэвсэгт хүчний дээд командлагчийн
үүргийг өөртөө хүлээн авлаа” хэмээн зохих зарлигт онцолжээ. Украины
Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч А.Турчинов Ерөнхийлөгчийн 46 зөвлөхийн 46-г нь
ажлаас нь халаад байна.
Баян
орос, хятадууд Британийн визийг худалдан авч байна
Сүүлийн
таван жилд Орос, Хятадын 850 гаруй баян иргэн хөрөнгө оруулалт хийх замаар Их
Британид байнга оршин суух эрх олж авчээ хэмээн Telegraph сонин мэдээлэв. Лондоны
Засгийн газар зарим баян хүнд Британийн визийг зүгээр л бэлэглэсэн хэмээн
Цагаачлалын асуудал хариуцсан зөвлөлийн дарга Дэвид Меткалф өгүүлж байна.
2008
оноос хойш Оросын 433 саятан Их Британид байнга оршин суух зөвшөөрөл авчээ. Энэ
нь нэг сая паундын хөрөнгө оруулалт хийвэл олгодог виз юм. Энэ боломжийг
Хятадын 419 саятан ашигласан байна. АНУ-ын 96 чинээлэг иргэн ийм виз авчээ.
Сирийн
зэвсгийг устгахад Япон мөнгөөр туслана
No comments:
Post a Comment