Хар тамхинаас болж хорвоог орхисон Холливудын
одод
Филип Сеймур Хоффман
“Капоте” киноны дүрээр Оскар авч байсан Америкийн
жүжигчин, кино найруулагч
Филип Сеймур Хоффман хоёр хоногийн өмнө хар тамхи
хэтрүүлэн хэрэглэж нас барснаар мансууруулах бодист донтон хорвоог орхисон
Холливудын оддын жагсаалтыг нэмсэн юм. 46 настай Хоффманыг Манхеттан дахь
байрныхаа угаалгын өрөөнд гартаа тариур болон героин атгасан байдалтай нас
барсан байхыг олжээ.
Мэрилин Монро
Магадгүй тэр мансууруулах бодисын улмаас хорвоог
орхисон хамгийн том од. Өнөөдөр ч дэлхий даяар үлгэр домог мэт яригдсаар байдаг
жүжигчин Монро 1962 онд Лос-Анжелес хотод хар тамхи хэтрүүлэн хэрэглэсний
улмаас амь насаа алдсан юм.
Монтгомери Клифт
Мэрилин Монро нас барснаас хойш удалгүй киноны
ертөнц бас нэг агуу жүжигчнээ алдсан нь Монтгомери Клифт байлаа. Тэрээр хар
тамхи, архи хэтрүүлэн хэрэглэсний улмаас зүрх нь зогсчээ.
Жюди Гарланд
Монрогоос тудахгүй нэр алдарт хүрсэн жүжигчин
Жюди Гарланд нойрны эмийг их тунгаар уусны улмаас нас баржээ. Энэ бол 1969 он.
Тэрээр жүжигчний чадвар болон царай, галбир төрхөөрөө Монрогоос ч илүү хэмээн
зарим нэр цуутай хүмүүс хүлээн зөвшөөрсөн байдаг.
Жон Белуши
1980-аад оны эхээр “The Blues Brothers”
хамтлагийн дуучин, жүжигчин Жон Белуши ид мандаж байлаа. Гэвч тэрээр 1982 онд
героин, кокаин их хэмжээгээр хэрэглэн хорвоог орхисон юм.
Ривер Финикс
Охид, хүүхнүүдийн зүрхийг шархлуулж явсан залуу
жүжигчин Ривер Финикс мандан бадралынхаа эхэн үед л хар тамхинд оржээ. Финикс
1993 онд хэд хэдэн төрлийн хар тамхи зэрэг хэрэглэсний улмаас нас барсан байна.
Хит Лежер
“Харанхуйн хүлэг баатар”, “Бөгтөр уул”, “Эх оронч”
киноны дүрээр дэлхий нийтийн танил болсон залуу жүжигчин Хит Лежер 2008 онд
эхнэр, жаахан охиноо орхин харамсалтайгаар хорвоог орхисон юм. Хүчтэй эм
бэлдмэлийн тунг хэтрүүлсэн нь үхлийн шалтгаан болжээ.
Кори Монтей
“Glee” цуврал киногоор олонд танигдсан жүжигчин Кори Монтей хэдхэн сарын өмнө
Канадын Ванкувер хот дахь нэгэн зочид буудлын өрөөнд амиа алдсан байхыг олжээ.
Шинжилгээгээр Кори героин, архийг хольж хэтрүүлэн хэрэглэсний улмаас нас барсан
болохыг тогтоосон байна.







No comments:
Post a Comment