В.Путин
сэтгүүлчид рүү дайрсан ирвэсийг тайвшруулжээ
ОХУ-ын
Ерөнхийлөгч Владимир Путин Сочи дахь ирвэсийг хамгаалах, үржүүлэх төвд
зочлохдоо хэд хэдэн сэтгүүлч рүү дайрсан ирвэсийн зулзагыг илж, тайвшруулжээ. Энэ
бичлэгийг интернэтээр цацсан байна. Путин жийп машин жолоодон ОУОХ-ны олимп
зохион байгуулах асуудал хариуцсан гүйцэтгэх захирал Жилберт Фелли, ОУОХ-ны
Зохицуулах хорооны тэргүүн Клод Килли нарыг суулгаж иржээ.
Ирвэс
үржүүлэх төвийн захирал зочид болон дагалдан яваа хэвлэл мэдээллийнхнийг
ирвэсийг дөрвөн зулзагатай “дотно” танилцуулахаар торон үүр рүү нь дагуулж
орсон хэмээн “Интерфакс” агентлаг уламжлав. Энэ үеэр “Аянга” хэмээх зургаан
сартай ирвэс зочдыг харан уурлаж, архирч эхэлсэн аж. Гэрэл зургийн олон камер,
цацруулагчаас болж уурласан ирвэсийн зулзага хэдэн сэтгүүлч рүү дайрч, нэгнийх
нь гарыг самардаж, нөгөөхийн хонгон дээр соёогоо зоожээ. Үүний дараа айж
сандарсан гийчид үүрнээс гарсан ч Кремлийн тэргүүн үлдэж, сайхь ирвэс рүү
зөөлөн харж тайвшруулсан байна. Дараа нь ирвэсийг илж эрхлүүлэхэд ирвэст ихэд
таатай байсан юм.
“Би
амьтанд дуртай. Заримдаа тэдний төлөө харамсдаг” хэмээн Путин ярилаа. Ирвэс хамгаалагч залуу “Энэ амьтан долоо
хоногт 274 хүртэл удаа нийллэгт ордог” хэмээн ярьсны дараа Оросын лидер
сэтгүүлчдэд хандан “Харж байна уу та нар, жишээ авцгаа” хэмээн хэлжээ. ОХУ-ын Ерөнхийлөгч
амьтадтай харилцах дуртай. Тэрээр тогорууг сүргээр нь нисгэж сургахын тулд
дельтапланаар дагуулан нисч байсан билээ.

No comments:
Post a Comment