“Энгийн иргэдийг олноор нь буудсанд Киевийн бүлэглэлүүд
буруутай”
Есдүгээр сарын 28-нд Украины
зүүн өмнөд нутагт олон хүнийг хороож булсан оршуулга олдсон юм. Олон улсын
хүний эрхийг хамгаалагчид тэнд очиж нөхцөл байдалтай танилцахад Латвийн
төлөөлөгч, Латвийн Орос холбоо намын депутат Эйнарс Граудиньш байжээ. Граудиньш
400 орчим хүнийг хороож булсан оршуулгын талаар Европын холбооны аюулгүй
байдлын ажиглагчдад мэдээлсэн юм. “Известия” сонины сурвалжлагч Татьяна
Байковой Латвийн депутаттай уулзаж ярилцжээ.
-Та Донбасс дахь бөөний оршуулгын газарт яаж яваад
оччихов?
-Донецкийн ардын бүгд найрамдах
улсын урилгаар би болон Европын орнуудын хүний эрхийг хамгаалагчид тэнд очсон.
Франц, Англи, Эстони, Болгар, Оросын төлөөлөгчид байсан. Донбассын албаны
хүмүүсийн хамтаар бид Коммунарск, Доод Крынка хэмээх хоёр оршуулгын газар
очсон.
-Оршуулгын газраас юу илэрсэн бэ?
-Коммунарскийн уурхайгаас хоёр
оршуулгын газар илэрсэн. Цогцсуудыг гаргаж ирж, тэд хэрхэн амь үрэгдсэн талаар
шүүх эмнэлгийн шаардлагатай шинжилгээг хийсэн байсан. Эдгээр хүмүүсийн үхэлд
Киевийн эрх баригчдад захирагддаг цэргийн бүлэглэлүүд буруутай нь ойлгомжтой
байсан. Тэр нүхэнд амь үрэгдсэн нэг залуугийн ээжтэй биечлэн уулзсан юм.
Тэдгээр цэргийн бүлэглэлүүд хүүг нь гэрээс нь хэрхэн авч явж дараа нь зэрлэгээр
алсныг тэр эмэгтэй ярьсан. Газар нутгийг бүхэлд нь шалгаагүй болохоор өөр
оршуулгын газар гарч ирэхийг үгүйсгэхгүй. Минажуулсан газар нутгийг цэвэрлэж
дуусаагүй байна. Украины цэргийнхэн ухрахдаа газар нутгийг минажуулаад явсан
байна.
Доод Крынкад байдал улам хэцүү
байна. Есдүгээр сарын 28-нд тэнд очиход зөвхөн нэг нүх ухахад цогцсууд гараад
ирсэн. Тэр бол нэг өргөн талбай, нэг шатсан байшинтай газар байсан. Бүх газрыг
ухаад буцаагаад булсан нь ил байсан бөгөөд цогцосны хүчтэй үнэр ханхалж байсан.
10 минут ч байж чадахааргүй үнэр гарч байсан. Нутгийн иргэдийн ярьж буйгаар,
тэнд олзлогдсон босогчдыг цаазалсан гэж байна лээ.
-Доод Крынкад малталт явагдаж байгаа юу?
-Донбассын дотоод хэргийн яам
болон мөрдөгчдийн бүлгүүд бүх хэрэг явдлыг судалж, шалгаж байгаа гэсэн. Бөөний
оршуулгын газрууд байнга нэмэгдэж байна. Нутгийн иргэд хаана тийм оршуулга
байгааг зааж өгч тусалж байна. Донбассын хууль сахиулах байгууллагад энэ бүх
мэдээллийг нягталж, баримтжуулах нөөц бололцоо хомс байна л даа.
-Донбасст 400 хүнийг нэг дор булсан тухай тайлбарлаач. Та
энэ тухай анх мэдэгдсэн байх аа?
-Донецкийн моргт хэн болох нь
танигдаагүй 400 орчим цогцос байгаа гэж Донбассын бүгд найрамдах улсын төлөөлөгчид
хэлсэн. Дээр нь намайг Донбасст байхад хот “Град” пуужингийн довтолгоонд
өртсөн. Аравдугаар сарын 1-нд сургуулийг буудсан. Агаарын довтолгоо, буудалт,
дайралтад өртөж амиа алдсан хүмүүс болон тэдгээр оршуулгын газраас олдсон
цогцсууд моргт ирж байна. 400 гэдэг нь Донбассын моргт байгаа танигдаагүй
цогцосны тоо.
-Донбасст олдсон оршуулгыг бөөний, олон нийтийн гэж үзэж
болох уу гэж одоо ч маргалдсаар байна. Та ямар бодолтой байна вэ?
-Хүний амийг үнэлж, цэгнэж
болохгүй. Хэрвээ тэндээс хоёрхон цогцос олдсон бол ингэж шуугиж, хэлэлцээд
хэрэггүй гэж байгаа нь увайгүй хэрэг юм. Ингэж ярьж байгаа хүмүүс алуулсан
хүмүүсийн ар гэргийг доромжилж байна гэсэн үг.


No comments:
Post a Comment