Мафийн толгойлогчийг
баривчлав
Мексикийн цагдаа
томоохон мафийн толгойлогч Эктор Бельтран Лейваг баривчилжээ. Лейва гэр бүлийн
мафийг толгойлж, Хоакин Гусманы тэргүүлж байсан Синалоагийн мафитай дайн
зарласан байв. Гусман 2014 оны хоёрдугаар сард баривчлагдсан билээ. 49 настай Эктор
Бельтран Лейва нь ах дүү мафийн толгойлогчдоос ганцаараа амьд үлдээд байсан юм.
Түүний дүү Бельтран 2008 онд баривчлагдсан бол, ах Артуро нь 2009 онд отолтод
орж, Мексикийн тэнгисийн цэргүүдтэй буудалцаж байгаад амиа алджээ. Энэ
буудалцаанд амь үрэгдсэн цэргийг оршуулах ёслолыг Мексик даяар дамжуулсны
маргааш мафийнхан тэрхүү цэргийн гэрт нэвтэрч ээж, эгч, ах, авга ахыг нь
хороосон байна. Мексикийн хар тамхины мафийн эсрэг дайнд сүүлийн жилүүдэд 90
мянган хүн амиа алджээ.
Хятадын Гадаад хэргийн
сайд Ван И: Хонконг манай улсын дотоод асуудал
Хятадын Гадаад хэргийн
сайд Ван И Хонконг дахь хууль бус эсэргүүцлийн хөдөлгөөнийг хүлээн зөвшөөрөхгүй
хэмээн мэдэгдлээ. Тэрээр АНУ-д айлчлах үеэрээ “Хонконг нь манай улсын дотоод
асуудал” хэмээн онцолжээ.
БНХАУ-ын үндэсний баярын
өдрөөр (Аравдугаар сарын 1) Хонконгийн гудамжинд хэдэн мянган хүн жагсчээ.
Хонконгийн засаг захиргааны тэргүүний 2017 оны сонгуульд нэр дэвшигчдийг
Хятадын эрх баригчид сонгон шалгаруулах болсныг жагсагчид эсэргүүцэж байгаа юм.
Хонконгийн иргэд засаг захиргааны одоогийн тэргүүнийг огцрохыг шаардаж байна.
Саудын Араб АНУ-аас
зэвсэг худалдаж авна
АНУ-ын Ерөнхийлөгч Барак
Обамагийн засаг захиргаа Саудын Арабт Patriot пуужингийн цогцолбор, угсрах
төхөөрөмж болон цэргийн техник хэрэгсэл худалдахыг дэмжжээ. Саудын Араб энэ
наймаанд нэг тэрбум 750 сая доллар төлж байгаа аж. Эдгээр зэвсэг, техник Ойрхи
Дорнод дахь улс төрийн тогтвортой байдал, эдийн засгийн өсөлт хөгжилтэд чухал
үүрэгтэй байдаг Саудын Арабын аюулгүй байдлыг сайжруулна хэмээн АНУ-ын Батлан
хамгаалах яамны Цэргийн хамтын ажиллагааны хэлтсээс мэдэгдэв. Бүс нутгийн
цэрэг, зэвсгийн тэнцвэртэй байдал өөрчлөгдөхгүй ажээ.
2022 оны зуны олимп
Бээжин, эсвэл Алма-Атад болно
No comments:
Post a Comment