Эво Моралес ялжээ
Өнгөрсөн ням гаригт
Боливийн Ерөнхийлөгчийн сонгууль болж өнөөгийн Ерөнхийлөгч Эво Моралес итгэлтэй
ялалт байгуулжээ. “Социализмд хүрэх хөдөлгөөн” намыг төлөөлдөг Моралес
урьдчилсан байдлаар 61 хувийн санал авчээ. Түүний гол өрсөлдөгч Самуэль Дориа
Медина 24 хувийн санал авсан байна. Эво Моралес томоохон хотуудын төв талбайд
цугласан хүмүүст хандаж ялалтаа зарласан аж.
Боливийн хуулиар,
Ерөнхийлөгчийн сонгуульд ялахын тулд 40-өөс доошгүй хувийн санал авч, ойрын өрсөлдөгчөөсөө
10 хувиар тасарсан байх ёстой. Эво Моралес ийнхүү гурав дахь удаагаа төрийн
тэргүүнээр ажиллахаар болж байна.
Тимати “Оны селфи” хийв
Аравдугаар сарын 10-нд
Сочид Оросын урлагийн зүтгэлтнүүдийн десант буужээ. 2014 оны өвлийн олимпийн
нийслэл “Формула-1” уралдааныг анх удаа хүлээн авч, Тина Канделаки, Наташа
Королева, Валентин Юдашкин, Comedy Club хамтлаг зэрэг одод иржээ. Мөн нэрт
рэпчин Тимати ирж авто уралдаан үзсэн төдийгүй “Оны селфи”-ийг хийж амжсан
байна. Тэрээр Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтэй селфи зураг авахуулж олон нийтийн
сүлжээнд тавьсан нь “моодонд орж” байна. В.Путин Сочигийн Гран-Прид түрүүлсэн Льюис
Хэмилтонд шагнал гардуулахаар ирсэн юм. Ерөнхийлөгч В.Путин, Ерөнхий сайд
Д.Медведевийг багтаасан Тиматигийн селфи Инстаграмд гурван цагийн дотор 120 мянган
“лайк” цуглуулж, цахим ертөнцөд рекорд тогтоожээ.
Туркууд агаарын хүчний
баазаа ашиглуулна
Туркийн эрх баригчид “Лалын
улс” террорист бүлгийн эсрэг олон улсын кампанит ажлын хүрээнд агаарын хүчний
баазаа АНУ-д ашиглуулахаар боллоо хэмээн France-Presse агентлаг АНУ-ын Батлан
хамгаалах яамны эх сурвалжаас иш татан мэдээлэв. Тохиролцоонд хүрсний дараа
баазыг хэрхэн ашиглуулах талаар нарийн төлөвлөгөө боловсруулж байгаа аж. “Лалын
улс” бүлгийн эсрэг тэмцэлд Турк улс даруй нэгдэх нь нэн чухал хэмээн Цагаан
ордноос мэдэгдсэн билээ.
Хатан хааны англи хэл
хамгийн алдартай нь


No comments:
Post a Comment