Ким Чен Ун гарч ирлээ
Сүүлийн 40-өөд хоногийн
турш олон нийтийн өмнө үзэгдэж харагдаагүй Хойд Солонгосын лидер Ким Чен Ун
гарч иржээ. Пхеньяны удирдагч “Хиймэл дагуул” хэмээх эрдэмтдэд зориулсан
байгууламжийн ажилтай танилцсан тухай тус улсын мэдээллийн агентлаг уламжилж,
гэрэл зураг нийтэлжээ. Олон хоног үзэгдэж харагдаагүй Ким Чен Уны эрүүл мэндийн
талаар таагүй, хачирхалтай мэдээлэл цацагдаж байсан билээ. Ямар ч байсан тэрээр
хөлөө гэмтээж, нөхөн сэргээх эмчилгээ хийсэн тухай мэдээлэгдэж байв.Тэрээр одоо
таягтай явж байгаа бололтой. Мөн түүний дүү охин улс орныг удирдаж байна гэсэн
мэдээлэл цацагдаж байжээ. Гэвч Өмнөд Солонгосын тагнуулын албаны олж авсан
мэдээллээр, Ким Чен Ун ямар ч асуудалгүйгээр улс орноо удирдаж байгаа нь
тодорхой болжээ.
Донбассын сэргээн
босголтод хоёр тэрбум доллар хэрэгтэй
Украины цэргийн хяналтад
байдаг Донбассын сэргээн босголтод хоёр тэрбум доллар хэрэгтэй хэмээн Украины
Сангийн сайд Александр Шлапак мэдэгдлээ. “Харамсалтай нь өнөөдөр хоёр Донбасс
байна. Украины Донбассын тухай яривал тэнд хоёр тэрбум доллар хэрэгтэй” хэмээн
украин сайд хэлжээ. Арванхоёрдугаар сард хандивлагч орнуудын уулзалт Киев,
эсвэл Брюссель хотод болох бөгөөд Украины тал энэ уулзалтад танилцуулах төслөө
бэлтгэж байгаа аж. Киевийн армийн тусгай ажиллагааны явцад Донбассын ус, эрчим
хүч нийлүүлэх шугам, мөн орон сууц, байшин барилга ихээхэн сүйджээ.
Каталонд санал асуулга болохгүй
Испанийн Каталон мужийн
эрх баригчид арваннэгдүгээр сард төлөвлөөд байсан тусгаар тогтнолын талаарх бүх
нийтийн санал асуулгаа цуцлав. Мужийн эрх баригчид эдүгээ бүх нийтийн санал
асуулгатай адилтгах асуулга явуулах арга зам хайж байна. Испаниас салан
тусгаарлах эсэх санал асуулгыг арваннэгдүгээр сарын 9-нд явуулахаар төлөвлөөд
байсан юм. Гэвч Испанийн Засгийн газар энэ асуудлаар Дээд шүүхэд гомдол гаргаж,
Дээд шүүх Каталоны санал асуулгыг хууль бус хэмээн үзсэн ажээ. Барселона
нийслэлтэй Каталон мужид Испанийн хүн амын 16 хувь буюу 7.5 сая хүн амьдардаг.
Хитроуд Эболагийн хяналт
тавина

No comments:
Post a Comment