Б.Обамагийн зээлийн карт уншигдсангүй
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өнгөрсөн есдүгээр сард
Нью-Йоркийн нэгэн зоогийн газарт гүнцэг барьчихаад тооцоогоо зээлийн картаар
хийх гэсэн боловч уншигдаагүй аж. Тэрээр энэ тухайгаа сонирхуулж яриад “Азаар
Мишель карттайгаа явж байсан, тэр төлбөрийг хийсэн” хэмээн ярьжээ. “Магадгүй би
зээлийн картаа байнга ашигладаггүй болохоор хаагдсан байж болох юм. Эсвэл миний
картыг дундаас нь залилах гэсэн ч байж магадгүй” хэмээн Ерөнхийлөгч тоглоом
шоглоомоор өгүүлжээ.
Испани улс Иракийн цэргүүдэд туслана
Испанийн тал “Лалын улс” террорист бүлгийн эсрэг тэмцэж
буй Иракийн цэргүүдийг сургаж, бэлтгэхэд туслахаар боллоо. Вашингтон хотноо
Пентагоны тэргүүн Чак Хейгелтэй уулзсан Испанийн Батлан хамгаалахын сайд Педро
Моренес ийнхүү мэдэгдлээ. Хейгел, Моренес нар “Лалын улс” бүлгийн эсрэг тэмцэлд
хамтран ажиллах тохиролцоонд гарын үсэг зурсан байна. Испанийн эрх баригчид 300
цэргээ Ирак руу илгээж, лалын босогчдын эсрэг тэмцэж байгаа тус улсын үндэсний
армийн цэргүүдийг сургаж, бэлтгэх юм.
Эболагийн эсрэг туршилтын вакцин
Канадын Засгийн газар Эбола өвчний эсрэг 800 тун
туршилтын вакциныг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага руу илгээх гэж байна.
Туршилтын вакциныг гурав хувааж нийлүүлэх бөгөөд эхний хэсгийг өнөөдөр илгээх
юм. ДЭМБ тус вакциныг Эболад хамгийн их өртсөн орнуудад хэрэглэх юм. Эболагийн
эсрэг вакциныг Канадын Виннипег хотын Микробиологийн үндэсний лабораторид
боловсруулан гаргаж авчээ. Эдүгээ вакциныг АНУ-ын армийн судалгаа шинжилгээний
хүрээлэн дээр хүмүүс дээр туршиж байна. Үүний өмнө амьтад дээр туршихад сайн үр
дүн үзүүлжээ. Америкийн New
Link Genetics компани Канадын вакциныг үйлдвэрлэх эрхийг авчээ. Тус
компани хоёр сарын дараа Эболагийн вакциныг олноор нь үйлдвэрлэхээр зэхэж
байна.
Хонконгийн эрх баригчид жагсагчидтай хэлэлцээ хийнэ
Хонконгийн эрх баригчид ардчиллын төлөөх хөдөлгөөний лидерүүдтэй
мягмар гаригт хэлэлцээ хийхээр боллоо хэмээн Хонконгийн засаг захиргааны ерөнхий
нарийн бичгийн дарга Кэрри Лам мэдэгдэв. Хэлэлцээнд хочр талаас тус бүр таван
төлөөлөгч оролцох аж. Хоёр цаг үргэлжлэхээр тооцоолж буй хэлэлцээг телевизээр
шууд дамжуулахаар болов. Жагсагчид Монкок дүүргийн гудамжийг эзэлж эсэргүүцлээ
илэрхийлсний дараа хэлэлцээний товыг зарлажээ.
Шуурга 41 хүний аминд хүрчээ
No comments:
Post a Comment