Пицца захиалж гэр бүлийн хүчирхийллийг илчилжээ
АНУ-д гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн бүсгүй пицца
захиалах нэрээр 911 буюу цагдаагийн газар руу утасдаж аюулаас сэргийлж чаджээ. Нэгэн
бүсгүй цагдаагийн газар руу залгаж “Том пепперони пицца захиалая” гэсэн байна.
Энэхүү ярианы бичлэгийг сийрүүлэе.
-911 сонсож
байна, танд юу тохиолдов?
-Би пицца захилах гэсэн юм.
-Хатагтай, Та 911
рүү холбогдсон байна.
-Тийм ээ, би мэдэж байна. Би тал нь мөөг, чинжүүтэй том
пепперони пицца
захиалмаар байна.
-Хмм...
Уучлаарай, та 911-тэй холбогдсоноо мэдэж байна уу?
-За, пицца аль хэр удаж ирэх вэ?
-Ок, бүсгүй.
Наана чинь бүх юм зүгээр үү. Танд яаралтай тусламж хэрэгтэй болоо юу?
-Тийм ээ.
-Тантай хамт өөр
хэн нэгэн байгаа болохоор та энэ талаар ярьж чадахгүй байна уу?
-Тийм ээ, яг зөв. Пицца аль хэр удаж ирэх вэ?
-Таны байгаа
газраас нэг км-ийн зайд манай ажилтан явж байгаа. Танай байранд ямар нэг зэвсэг
байгаа юу?
-Үгүй.
-Та утсаа барьж
байгаарай?
-Үгүй. Хүлээж байя, баяртай.

No comments:
Post a Comment