ЗХУ-ын анхны Ерөнхийлөгч В.Путинийг биширчээ
ЗХУ-ын анхны Ерөнхийлөгч Михаил Горбачев Владимир Путиний
Валдайд хэлсэн үгийг эрх мэдэлд байгаа үеийнх нь хамгийн хүчтэй илтгэл боллоо
хэмээн үзэж байна. “Тэр илтгэл бол гайхалтай. Путин эрх барьж байсан он
жилүүддээ ийм хүчтэй илтгэл тавьж байгаагүй. Нөхцөл байдал үүнийг шаардсан
учраас ингэж ярих хэрэгтэй болсон байх. Валдайд Путиний хэлсэн бүхэнтэй санаа нийлж
байна” хэмээн Горбачев “Риа Новости”-д ярьжээ. Тэрээр Кремлийн тэргүүний
илтгэлийн дараа эхэлсэн бүх маргаан, хэлэлцүүлэгтэй танилцах бодолтой байгаагаа
хэллээ.
Путиний Валдайд хэлсэн үгийг түүний 2007 онд Мюнхенд
аюулгүй байдлын бага хурал дээр хэлсэн алдарт илтгэлтэй нь зүйрлэж байна. Тэр
үед Оросын лидер Вашингтоныг олон улсын хэм хэмжээг үл тоомсорлож, санаа бодлоо
бусад улс оронд тулгаж байна хэмээн буруутгаж байсан юм. В.Путин Сочид хэлсэн
үгээ буруутгасан, дайрсан зүйл биш, харин хамтран ажиллах санал байсан хэмээн
тайлбарлаж байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч
Владимир Путин Сочи хотноо олон улсын маргаан мэтгэлцээний “Валдай” клубын чуулганд
оролцон илтгэл тавьсан юм. “Дэлхий дахины болон бүс нутгийн аюулгүй байдлын
орчин үеийн систем нь ноцтойгоор суларч, доройтсон байна. Харамсалтай нь,
дэлхий дахины болон бүс нутгийн аюулгүй байдлын өнөөгийн оршин буй систем нь
биднийг аюулаас хамгаалж чадахгүй. Энэхүү систем маш ноцтойгоор суларч, доройтсон
байна. Олон улсын харилцааны системд шинэчилсэн засвар шаардлагатай байгаа
боловч Хүйтэн дайны ялагчаар өөрийгөө тооцдог АНУ энэ хэрэгцээг олж харахгүй
байна” хэмээн Путин онцолжээ. Кремлийн тэргүүний Валдайд тавьсан илтгэл түүний
дэлхий дахин дахь хүч, нөлөөг улам бататгалаа хэмээн тоймч, ажиглагчид үзэж
байна.
No comments:
Post a Comment