Yahoo 6.8 тэрбум
долларын ашиг олжээ
Yahoo компани 2014 оны
гуравдугаар улиралд 6.8 тэрбум долларын ашигтай ажиллажээ. 2013 оны энэ үед тус
компани 297 сая долларын ашиг олж байсан юм. Yahoo-гийн гүйцэтгэх захирал
Марисса Майер “Хүндрэл бэрхшээл байсан ч шинэ хөрөнгө оруулалтын ачаар нааштай
үр дүнд хүрлээ” хэмээн онцлон тэмдэглэв. Интернэтийн аварга компани хувьцааныхаа
22.6 хувийг худалдаж Alibaba Group-ийн хувьцааг худалдаж авчээ. Эдүгээ Yahoo
компани Alibaba-гийн 383 сая хувьцааг эзэмшиж байна.
Малала Юсуфзай Канадын хүндэт иргэн болно
Нобелийн энх тайвны шагналт, пакистан охин Малала Юсуфзай Канадын хүндэт
иргэн болно хэмээн Ottawa Citizen сонин мэдээлэв. Канад улс Рпуль Валленберг,
Нельсон Мандела, Далай лам, Аун Сан Су Чи зэрэг алдартнуудад хүндэт иргэншлээ
олгож байжээ. Эмэгтэйчүүд, охидын сурах, боловсрох эрхийн төлөө зоригтой
дуугарсан Малала охин дэлхийн хамгийн шилдэг жишээ болж байна хэмээн тус сонин
онцолжээ. Хүүхдийн хүнд хүчир хөдөлмөрийн төлөө тэмцэгт, Энэтхэгийн иргэн
Кайлаш Сатьяртийн хамтаар 2014 оны Нобелийн энх тайвны шагналын эзэн болсон Малала
Юсуфзай шагнал гардуулах ёслол дээр Энэтхэг, Пакистаны лидерүүдийг урьсан юм.
В.Януковичийг эчнээ яллахыг зөвшөөрчээ
Украины Ерөнхийлөгч Петр Порошенко өмнөх Ерөнхийлөгч Виктор Януковичийг
шүүхээр шийтгэхийг зөвшөөрсөн хуулийг баталжээ. Тэрээр энэ тухай Twitter
хуудсаараа мэдээлсэн байна. Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийг шүүн
тунгаах эрүүгийн хуулийг Украины парламент батлаад байсан юм.
Виктор Янукович Засгийн газрын эсрэг бослого хөдөлгөөний үр дүнд эрх
мэдлээсээ зайлуулагдсан билээ. Үүний дараа Янукович ОХУ руу зугтан гарчээ.
Украинд эрх мэдэл солигдсоны дараа түүний эсрэг эрүүгийн хэрэг үүсгэжээ. Экс
Ерөнхийлөгчийг жагсагчдын амь насыг хөнөөхөд оролцсон болон авлигын хэргээр
буруутгаж байна.
Вашингтон, Сингапур жуулчдыг дуудаж байна
Lonely Planet фирмээс гаргасан судалгаагаар, 2015 онд
жуулчдын сэтгэлийг хамгийн их татаж байгаа газраар Вашингтон хот болон Сингапур
улс нэрлэгджээ. АНУ-ын нийслэл нь үнэгүй музей, хөшөө дурсгал болон Америкийн
ардчиллын зүрх, улс орны бүх нутгийн онцлогийг тусгасан хосгүй соёлтой
гэдгээрээ дэлхийн хотуудаас нэгдүгээр байрт жагсчээ. Эхний гуравт Эль-Чальтен
(Аргентин), Милан (Итали) орлоо. Араас нь Церматт (Швейцари), Валлетта (Мальт),
Пловдив (Болгар), Салисбери (Их Британи), Вена (Австри), Ченнаи (Энэтхэг),
Торонто (Канад) жагсчээ.
Топ 10 орныг хосгүй гүнцэг, соёл, байшин барилгаараа
жуулчдыг соронз мэт татдаг Сингапур тэргүүлэв. Сингапур 2015 онд тусгаар
тогтнолын 50 жилийн ойн баяраа тэмдэглэх юм. Намиб, Литва, Никарагуа, Ирланд, Конго,
Серб, Филиппин, Сент-Люси, Марокко улс 2015 оны аялал жуулчлалын гол чиглэлд
нэрлэгджээ.
АНУ-ын цэргийн тусламж лалын босогчдын гарт оржээ


No comments:
Post a Comment